Хөшигний цаагуур

Монгол улсын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийгдэх явц, Wikileaks-д цацагдсан элчин сайдын яамны баримт бичгүүдээс том корпорациуд АНУ-ын ЭСЯ-тай хамтран хөшигний цаагуур хэрхэн Монгол Улсыг онцгүй уурхайн гэрээ байгуулахад шахсан тухай.

“Оросууд гарахдаа манайд үзүүлж байсан бүх тусламжаа татсан – амьдрал хатуу болсон. Хүнс талоноор олгогдож тэр жилүүдэд өссөн эсвэл төрсөн хүүхдүүд өмнө үеийнхээсээ жин багатай, өсөлт нь хоцрогдмол болсон. Тийм хүнд байсан. Тэгээд ОУВС, Харвардын их сургууль, Голдман Сакс мэтийн хөгжлийн гавлууд цочир эмчиллгээ (шок терапия)нэртэй улс төр ба эдийн засгийн шинэчлэлийг зэрэгцүүлэн нэвтрүүлэх туршилт хийхээр шийдсэн.  Эдийн засаг дөнгөж сэхэж тогтворжих гэж байтал Дэлхийн банк Монгол Улсыг эрдэс баялагт түшиглэсэн хөгжлийн загвар руу оруулсан. Олборлосон бүх эрдэс баялаг Хятад руу гардаг: Монголыг нэг зах зээл ба нэг салбараас хараат болгосон. ОУВС-аас  Монгол Улсыг төлбөрийн чадваргүй байдлаас зургаа дахь удаагаа 2017 онд аварсан нь уул уурхай эдийн засагт яаж нөлөөлдгийг харуулж байгаа юм.” – Дүгэрсүрэнгийн Сүхгэрэл, Оюу Толгойн Хяналт ТББ – гэжээ

Монгол Улс ба түүний уламжлалт нүүдэлч хүн ам нь өнгөрсөн гучин жилд эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтийг даван туулжээ. 1990 онд ЗХУ-ын нөлөөллөөс ангижирч тусгаар байдлаа эргэн олсны дараа Олон улсын валютын сан  (ОУВС),  Дэлхийн банк ба Азийн хөгжлийн банк (АХБ) ба бусад байгууллагууд санхүү болон бодлогын  дэмжлэг туслалцаа үзүүлэхээр орж ирсэн. Харин энэ туслалцаа нь дагалдах нөхцөлтэй байсан юмсанж.

Creativa Images via Shutterstock

Эдийн засгийг цочир эмчилгээгээр

Энэ нь уул уурхайн салбарын төвлөрлийг сааруулахад чиглэсэн хувийн өмчид өргөн эрх боломжийг нээж өгөх болон компанид таатай санхүүгийн бодлого, үүнд татвар ба баялгийн нөөцийн төлбөрийг бууруулах зэрэг өөрчлөлтийг дагуулав. Төрийн оролцоо хязгаарлагдаж олон улсын байгууллагуудаас олгох санхүүжилт нэмэгдсэн нь BHP ба Рио Тинто мэтийн монголын арвин нөөц баялагт санаархсан компаниудыг татав. Зах зээлийн энэхүү харилцаа болон өмч хувьчлал нь байгалгийн баялгийг нийтээрээ ашиглаж ирсэн монголын уламжлалтай зөрчилдөж улмаар ОУВС-ийн томъёолсноор [expand title=”“туйлын зовиуртай шилжилтийн хямралд ” орсон.”]Reference: Cheng, K.C (2003) Growth and Recovery in Mongolia During Transition. IMF Working Paper, IMF. Available at: https://www.imf.org/external/pubs/ft/wp/2003/wp03217.pdf, (January 20, 2020).[/expand]

Бодлогын өөрчлөлтүүд нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эрхэмлэсэн институцийн орчин бүрдүүлж олон улсын санхүүгийн байгууллагуудын эээлийн багцуудыг татав. Хорин жилийн хугацаанд хөгжлийн бодлогыг асар их гадаадын хөрөнгө оруулалт шаардах уул уурхай руу хандуулсан нь Монгол Улсын хөгжлийг саажуулах хэмжээний өр ба төсвийн хэтэрсэн алдагдалд хүргэсэн.

2017 онд Монгол Улс ОУВС-аас 1990 онооос хойшхи зургаа дахь удаагийн авралын  зээл авснаар улсын гадаад өрийг үлэмж нэмэгдүүлээд зогсохгүй цалин хөлсийг царцаах зэрэг бүсээ чангалахад хүргэх нөхцлүүдийг дагуулсан юм.

Уурхайн компанийн эрхшээлд

Алт, зэс мэт бүтээгдэхүүнээс хамааралтай байдал нь монголын эдийн засгийг зах зээлийн үнийн хэлбэлзэлд өртөмтгий болгожээ. Энэ нь төрийг уул уурхайн компаниудын шаардлагад дуулгавартай болгож улмаар баялгийн нөөцөд тавих төрийн хяналтыг сулруулсан юм.

Ингэж суларсан төрийн хяналт нь монголын эрдэс баялгийг шохоорхогч уурхайн компаниудыг татжээ. Уул уурхайн аварга том Рио Тинто монголын газар нутагт орж ирэхэд шударга гэрээ хэлэлцэх нөхцөл боломж нь Монгол Улсад ээлгүй болж эргэсэн байлаа.

WikiLeaks юуг илчлэв?

7-р сарын сүүлд завсарлах Улсын Их Хурлын зуны амралтын өмнөхөн “…олон нийтийн зөвхөн 80 хувь нь төлөвлөгөөг эсэргүүцвэл бид азтай гэж үзнэ” гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Хүрэлбаатар сэм хошигнов. Тэрбээр Засгийн газрыг төлөөлөх гол хэлэлцэгч бөгөөд [Оюу толгойн] гэрээг аль болох бага маргаан дуулиантайгаар Засгийн газар ба парламентад оруулж батлуулахаар идэвхтэй хариулж буй хоньчин юм. Гэрээний нууцлалын заалтаар амаа бариулсан Айванхоу [анх ОТ-н уурхайн эзэмшигч Канадын уурхайн компани]- ийн төлөөлөгчийн хэлснээр, [тэд] тохиролцооны буруу алхам, ташаа мэдэгдэл зэрэгт хариу өгч чадахгүй хэлээ хазаж ам дүүрэн цустай суусан” гэдэг.  Тохиролцоо нь 2006 оны 1-р сарын  эсэргүүцэх жагсаалын хэмжээний эсэргүүцэл дагуулаагүй ч цөөн боловч дуу ихтэй сөрөг хүчин бүрэлдэж эхлэв…

“Having joked privately that ‘we will be lucky if only 80% of the public opposes the plan’, chief GoM[6] [7] [Government of Mongolia] negotiator Ministry of Finance State Secretary Khurelbaatar is anxious to shepherd the [Oyu Tolgoi] deal through to cabinet and parliamentary approval with minimal public agitation before the State Great Hural’s (parliament) summer recess at the end of July. Ivanhoe [the Canadian mining company that originally owned the Oyu Tolgoi mine], silenced by a non-disclosure clause in the agreement, has reacted to perceived missteps and misstatements about the deal ‘with mouths bloodied from biting our tongues so hard,’ according to their reps. Although the deal has not yet produced street demonstrations on the scale of those held in January 2006, a small but vocal groundswell of opposition has begun to congeal…” - US Embassy July 2007 diplomatic cable, Ulaanbaatar, Mongolia

Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ, 2007 оны 7-р сар, дипломат цахилгаан мэдээ, Улаанбаатар, Монгол Улс, via Wikileaks

МУ дахь АНУ-ын Элчин сайдын яам. Зураг Chinneeb, via Wikimedia CC0

WikiLeaks-т цацагдсан, МУ-д суугаа Улаанбаатар дахь АНУ-ын ЭСЯ-наас 2006-2010 онуудад илгээсэн дипломат цахилгаан мэдээнүүд дэх нэр хүндэд халтай мэдээлэл нь Оюутолгой дээр хэлэлцээр байгуулах явцад МУ-ын Засгийн газар хэрхэн дарамтанд орж хөтлөгдсөнийг ойлгуулна. Хэлэлцээрт оролцогч талууд ямар үндэслэл гаргаж, эдийн засаг, геополитикийн ашиг сонирхлоор хэрхэн яаж тоглодогийг SOMO-ийн судлаачид энэхүү цахилгаан мэдээнээс илрүүлсэн юм.

Засгийн газар нь Оюу Толгойн улс төр, эдийн засгийн хэрээс хэтэрсэн хүнд асууддыг зохицуулахын төлөө тэмцэлдэж байх үед,  уул уурхайн компаниудтай санал хамссан “барууны” эдийн засгийн хэд хэдэн ашиг сонирхол монголын баялагт хүрэхээр зэхэж байв.

Ингээд үндэсний болон олон улсын хүчирхэг тоглогчид Рио Тинто, Айвенхоу Майнз-тай хамсаж олон улсын корпорацийн ашиг сонирхлыг монголын нийтийн эрх ашгаас дээгүүр тавьсан тохиролцоонд хүргэхээр шахалт үзүүлэв. Цахилгаан мэдээнүүдэд Оюу Толгойн гэрээг гадаадынхны эрх ашигт худалдсан мэт харагдуулахгүйгээр байгуулахыг монголын улс төрчид хичээж байсныг ч мөн илчилнэ.

Нууц алдагдсан цахилгаан мэдээнүүддээ АНУ-ын Элчин сайдын яам өөрийгөө Монгол Улс ба Оюу Толгойн хөрөнгө оруулагчдын хооронд зуучлагч хэмээн тодорхойлон удаа дараа бичжээ. Элчин сайдын яам (ДТГ) өөрийн дипломат хүчин чармайлтаа дараах байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд:

“Сүүлийн зургаан жилийн хугацаанд (2004-2009) ДТГ нь компаниуд, ЗГ-тай mkumbkl харилцаа тогтоож, аль аль талд туйлшралгүй, найдвартай, шударга гэж үнэлэгдэх тоглогч болохоо харуулж чадлаа. Эдгээр чанар нь ДТГ [АНУ-ын Элчин Сайдын Яам] –ийг [талууд] өөрсдийн зорилго, хүсэлтээ зөв гэдгийг нотлуулах эцсийн цэг мэт болголоо.”(2009 оны 8-р сар)

Source: US Embassy August 2009 diplomatic cable, Ulaanbaatar, Mongolia, via Wikileaks

АНУ нь Монгол Улсын Засгийн газар ба Оюу Толгойн хөрөнгө оруулагчдын хооронд зуучлагч хийхийн сацуу Оюу Толгойн төсөлд өөрийн сонирхолтой байсан нь илт. Элчин сайдын яамны ажилтныг иш татвал, 2009 оноос өмнө ОТ-тэй тохиролцоонд хүрч чадаагүй нь “200 сая ам.долларын өртөг бүхий АНУ-ын тоног төхөөрөмжийн борлуулалт ба бусад гэрээний ашиг алдагдсан” (гэжээ).

Уурхайн техник.Зураг Alex Banner via Pixabay CC0

Оюу Толгой нь Монголд бизнес эрхлэх боломжтойг харуулах анхны томоохон олборлолтын тохироо байсан бол АНУ-ын нүүрс олборлогч Пибоди энержи компани нь Оюу Толгойг нүүрсний эрчим хүчээр хангах Таван Толгойн аварга ордыг онилж байв.

“Peabody Energy, Rio Tinto зэрэг уул уурхайн компаниуд, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Caterpillar, Ingersoll-Rand, Bucyrus, and John Deere компаниуд буюу АНУ-ын худалдааны ашиг сонирхлын үүднээс харвал урт хугацаанд АНУ-ын бараа, үйлчилгээг худалдан авч тогтвортой орлоготой байлгах боломжийг Монголд бүрдүүлэх салбар нь уул уурхайн салбар мөн.” (2009 оны 7-р сар)

“For U.S. commercial interests [in Mongolia] such as mining firms Peabody Energy and Rio Tinto and equipment makers Caterpillar, Ingersoll-Rand, Bucyrus, and John Deere, mining is THE industry [in Mongolia] that will provide the income necessary to ensure long-term purchases of U.S. goods and services.” (July 2009)

Source: US Embassy July 2009 diplomatic cable, Ulaanbaatar, Mongolia, via Wikileaks

Оюу Толгойн яриа хэлэлцээ нь МУ-д АНУ-ын эдийн засгийн оршихуйг бататгах[1], дипломат байр сууриа бэхжүүлэх ба Рио Тинто, Пибоди энержи компанийн төлөө лоббидох туйлын тохиромжтой хэрэгсэл болов:

“Худалдааны Департамент нь Төлөөлөх төвөөрөө дамжуулан Peabody болон Rio Tinto-д сурталчлан таниулах дэмжлэг үзүүлсэн нь Таван Толгой ба Оюу Толгой дахь тэдний оролцоо АНУ-ын үйлдвэрлэгчдэд урт хугацааны экспортын боломж олгож байгааг харуулсан ба АНУ-ын чөлөөт зах зээл ба ардчилалын зорилгыг Монгол Улсад түгээх зорилтод нийцсэн хэрэг мөнийг нотлов.” (2008 оны 2-р сар)

“The Department of Commerce, through its Advocacy Center, has granted advocacy support to both Peabody and Rio Tinto, recognizing that their involvement at Tavan Tolgoi and Oyu Tolgoi, respectively, offers substantial, long-term export potential for U.S. manufacturers, as well as promoting U.S. free-market and democratic goals for Mongolia.” (February 2008)

Source: US Embassy February 2008 diplomatic cable, Ulaanbaatar, Mongolia, via Wikileaks

Эмгэнэлтэй нь аргагүй сайн дурын уран сайханч монголчууд

АНУ-ын Элчин сайдын яам нь МУ-ын Засгийн газар ба Рио Тинто компани хоёрын хэлэлцээ хийх чадавхид ихээхэн зөрүү байгааг мэдсээр байж компанийн талд орж дэмжлэг үзүүлсэн юм. Элчин сайдын яамны дипломат ажилтнууд Уул уурхай, эрчим хүчний яамны ажилтнуудын илэрхийлсэн байр суурийг ишлэхдээ “өнгөрсөн хэлэлцээрүүдэд Рио Тинто мэт корпорацуудын хэлцлийн ширээнд суулгасан туйлын чадварлаг агентууд нь эмгэнэлтэй нь аргагүй уран сайханч монголчуудыг тамлах шиг л болсон” гэж илгээлтдээ мэдээлж байв (гэжээ). АНУ-ын ЭСЯ нь улс төрийн жингээ санаатайгаар Рио Тинтогийн талд үйлчлүүлснээр Рио Тинто ба Монголын Засгийн газрын хэлэлцээний чадавхийн зөрүүг нэмэгдүүлж, Монгол Улсын байр суурийг улам сульдуулав.

Зураг Tim kwee via Flickr CC2.0

“АНУ-ын дипломат ажиллагааны амжилт”

2009 онд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах үед ЭСЯ-ны ажилтнууд үүнийг “АНУ-ын худалдааны дипломатууд нь Монгол Улсад ийм төрлийн гэрээ хэлэлцээрийг загварлан боловсруулах үеэр гол тоглогчдын дунд АНУ-ын байр суурийг бататгаж чадлаа.” [expand title=”(гэжээ)”]Source: Wikileaks [/expand]

Оюу Толгойн уурхай, барилга байгууламжийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөх үед АНУ-ын Fluor Corporation гэх 2000 хятад ажилчинтай барилгын компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан болно.

Ханбогд орчмын барилгын хятад ажилчин. Зураг Bankwatch, via Flickr CC2.0

ЭСЯ-ны хийсэн дүгнэлтээр, 2008 оны эдийн засгийн дарамт нь Монгол Улсын Засгийн газрыг өөрийн болон Рио Тинто, Айвенхоу Майнз компаниудын хооронд магадгүй тэнцвэртэйд тооцогдох тохиролцоонд хүрэхэд түлхсэн гэжээ. Гэхдээ МУ-ын Засгийн газар хэт их буулт хийсэнд санаа зовнисон зарим хандивлагч орнуудын сэм яриаг ЭСЯ цахилгаан мэдээндээ мөн товч дурдаад өнгөрсөн байна.

АНУ-ын ЭСЯ-ны бичсэнээр, “Засгийн газар нь уг асуудлыг [51%-ийн эзэмшлийг – орчуулагч] гадаадын хөрөнгө оруулагчдад хатуу тулгасан гэх дүр эсгэхгүй бол улс төрийн өрсөлдөгчиддөө “улсаа худалдлаа” гэж уруулах эрсдэлд өртнө.” [expand title=”(гэжээ)”]Source: Wikileaks[/expand]

Цахилгаан мэдээнүүдээс харахад АНУ-ын ЭСЯ нь Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийн явцад маш тодорхой үзэл суртлын байр суурь баримталж зах зээлийн хандлагатай, Хятадын нөлөөний эсрэг байлгахад нөлөөлсөн байна:

“ДТГ [АНУ-ын ЭСЯ]  ба уул уурхайн компаниуд 2008 оны УИХ-ын ба 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн мөчлөгийн дараа зах зээлийн хандлагыг бий болгох үндэс суурийг бүрдүүлэхээр чимээгүй ажиллав[WU1] .”  (2008 оны 3-р сар)

“Post and mining firms have engaged in quiet efforts to lay the groundwork for a more market-oriented approach following the 2008 Parliamentary/2009 Presidential election cycle.” (March 2008)

Source: US Embassy March 2008 diplomatic cable, Ulaanbaatar, Mongolia, via Wikileaks

“… Хятад, Оросын нөлөөллийг тэнцвэржүүлэхийн тулд барууны компаниуд (мөн тэдгээрийн Засгийн газрууд)-ыг оруулахгүй бол Монгол Улс эдийн засгийн хараат бус байдлаа өмчлөх ба түүнийг ашиглах эрх авсан аль нэг хөршдөө алдахаас өөр аргагүй байдалд хүрнэ.” (2008)

“…without western firms (and their Governments) to counter-balance Chinese and Russian influences, Mongolia would essentially have to cede its economic independence to whichever neighbor gained control of the asset and the rights to operate it.” (February 2008)

Source: US Embassy February 2008 diplomatic cable, Ulaanbaatar, Mongolia, via Wikileaks

Бүх талын дарамтад

Монголын Орос, Хятад хоёрын хоорондох газарзүйн байрлал нь түүнийг геополитикийн хувьд чухал улсын тоонд багтаадаг. Хоёр хүчирхэг хөрш, Орос, Хятадын аль алины эрхшээлээс зайлсхийхийн тулд Монгол Улс “гуравдагч хөршийн бодлого”-ийг нэвтрүүлэв. Энэхүү бодлого нь газарзүйн хөрш орнуудынхаа нөлөөллийг тэнцвэржүүлэхийн тулд бусад улстай харилцаа холбоог бэхжүүлэхэд оршино.

Хэд хэдэн хандивлагч орны дипломат төлөөлөгчид болон тус улсад үйл ажиллагаа явуулж буй ‘барууны’ бизнесийн төлөөлөгчидтэй хийсэн уулзалтад Их Британийн Монгол дахь Элчин сайд гуравдагч хөршийн бодлогын нөлөөг дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

[Монгол дахь Их Британийн элчин сайд] “Монгол Улс “гуравдагч хөрш” бодлогынхоо хэрэглээг зөв олоогүй байгааг тэмдэглэе. Хатан хааны засгийн газар Монголтой харилцах харилцааныхаа түвшинг эргэж харах гэж байгаа. Учир нь Их Британийн хувьд Монголын газар нутагт барьцтай зүйл алга. Хэрэв Монгол Улс Их Британитай харилцаагаа цаашид үргэлжлэх эсвэл өргөжүүлэхийг хүсч байвал британийн хөрөнгө оруулалтыг татахад шаардлагатай бүхий зүйлийг хийх хэрэгтэй. Хэрэв Монгол Улс Их Британи, АНУ, Канад, Япон гэх мэт улсын хөрөнгө оруулалт, улс төрийн дэмжлэгтэйгээр Хятад, Оросыг тэнцвэржүүлэхийг үнэхээр хүсч байвал хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлж, тогтвортой байлгах ёстой. ” (2008 оны 1-р сар)

“[The British Ambassador to Mongolia] noted that Mongolia had not really grasped the implications of its ‘Third-Neighbor’ policy. Her Majesty’s government was reconsidering its level of engagement with Mongolia because Britain had little of substance on the ground. If Mongolia wanted the British relationship to continue or increase, it had to do what was necessary to get British investment. If Mongolia really wants to balance China and Russia with investment and political support from Britain, the U.S., Canada, Japan, etc., then it must create and sustain an environment conducive to investment[17] .” (January 2008)

Source: US Embassy January 2008 diplomatic cable, Ulaanbaatar, Mongolia, via Wikileaks

АНУ нь Монголыг уг хэлэлцээрт уриалахад голлож байсан боловч дипломат арга хэрэглэсэн ганц тал биш байна. 2008 оны 1-р сард Канад улсын тэр үеийн Олон улсын худалдааны сайд Дэвид Эмерсон Монголд айлчилж, Монгол улсын ЗГ-ын төлөөлөгчид, олон улсын дипломатууд, Монголд үйл ажиллагаа явуулдаг корпорацуудын төлөөлөлтэй уулзалтууд хийв. Хойд Америк-Монголын Бизнесийн Зөвлөл гэх мэт Монгол дахь үндэстэн дамнасан компаниудыг төлөөлөх сонирхлын бүлгээс зохион байгуулж олон дипломатч, бизнесийн төлөөлөгчдийг оролцуулсан нэгэн уулзалтад эдгээр тоглогчид өөрсдийн ашиг сонирхлыг Монгол Улсад дээд зэргээр нийцүүлэн хэрэгжүүлэх хамтын ажиллагааны стратегийн талаар яриа өрнүүлэв:

“1-р сарын 10-ны өглөөний цайны үеэр Эмерсон сайд ба түүний төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газраас уул уурхайд хандах хандлагын талаар янз бүрийн санал бодлыг сонслоо. Уул уурхайн төлөөлөгчид уялдсан, тууштай санаануудыг сайдад хүргэв. Компаниуд өөрсдийн бизнесийн арилжааны талыг шийдвэрлэх чадвартай бөгөөд бэлэн байгаагаа цохож харин засгийн газрууд хамтран, нэгдсэн фронт бүрдүүлэн Монгол Улсын Засгийн газартай харилцаж бизнесүүдийн улс төрийн арыг нь даах шаардлагатайг тодорхой хэлжээ. Товчхондоо, уул уурхайн компаниуд Канад улсаас АНУ, Их Британи, Япон, Австрали, Герман зэрэг улстай хамтран Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн бизнесээс хол байж, ил тод, урьдчилан таамаглаж болохуйц, хамгийн сайн туршлагад суурилж үйлчилдэг, хуулийн зохицуулалттайгаар байгалийн баялгаасаа ашиг хүртэх нөхцөлийг бүрдүүлэхэд шахаж ажиллахыг хүсчээ.” Английн Элчин сайд эдгээр санааг дэмжжээ.” […]

“During the January 10 breakfast, Minister Emerson and his delegation also heard a range of viewpoints regarding the GOM’s approach to mining. Mining representatives delivered consistent points to the Minister. Firms stated they are able and willing to handle the commercial aspects of their respective businesses, but they want and need foreign governments to project a united front to the GOM to cover their political flank. In short, the mining companies told Canada to join U.S., British, Japanese, Australian and German efforts to encourage (cajole, harangue, etc.) the GOM into staying out of the mining business while creating a transparent, predictable, best practice-based, rule of law approach to regulating and profiting from its resource base. The British Ambassador echoed these sentiments. […]

Source: US Embassy January 2008 diplomatic cable, Ulaanbaatar, Mongolia, via Wikileaks

“АНУ-ын Түр хамаарагч” [тэмдэглэлүүд] “АНУ-ын ЗГ нь бүх хөрөнгө оруулагчдад зах зээлийн тууштай орчин бүрдүүлж, тогтвортой байлгах тал дээр Монгол Улсын Засгийн газрыг тогтмол, байнга зоригжуулж ирсэн гэв. Тэрбээр хөрөнгө оруулалт татахад Монгол Улсын ЗГ-аас Оюу Толгойн зэс алтны уурхай зэрэг томоохон төслийн саналд хэр нухацтай хандаж, цаг тухайд нь шийдвэр гаргах явдал чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг нэмж хэлэв. (2008)”

Source: US Embassy January 2008 diplomatic cable, Ulaanbaatar, Mongolia, via Wikileaks

Бандан пад

Ил тод байдал, хууль дээдлэх засаглал зэрэг нь буруу, эргэлзээтэй ойлголтууд биш боловч Монгол Улсын Засгийн газрыг Оюу Толгойн гэрээ хэлэлцээрт оруулах бизнесийн байгууллага, томоохон уул уурхайн ашиг сонирхол, хүчирхэг улс орнуудын  хамссан байдалтай хүчин чармайлтын нөхцөлд Рио Тинто, Айвенхоу Майнз-тай хэлэлцэх чадавх болон улс орныхоо эрх ашгийг хамгаалах чадварыг нь хязгаарласан байх талтай.

АНУ, Канад, Их Британи зэрэг улсуудын “зөөлөн” ба “хатуу” ухуулгаар Монгол Улсын Засгийн газар нь уул уурхайн салбараа засгийн хяналтгүй явуулах болсон нь Монгол Улсын ардчилсан замаар сонгогдсон төр нь гадаадын дипломат албаны нөлөөнд хэрхэн автдаг болохыг давхар харуулж байна. Түүнчлэн эдгээр улсууд корпорацийн ашиг сонирхлыг ардчилсан үнэт зүйлсээс дээгүүр тавьж байгааг гэрчиллээ.

Peshkova via Shutterstock

The plans to diplomatically pressure Mongolia on Oyu Tolgoi, discussed during the January 2008 breakfast meeting, came to fruition after a turbulent election year that ended with Mongolia facing the impacts of the global financial crisis and falling commodity prices.

2008 оны 1-р сарын өглөөний уулзалтаар тохирсон Оюу Толгойн асуудлаар Монгол Улсад дипломат шахалт үзүүлэх төлөвлөгөө нь сонгуулийн дараах үймээн, дэлхийн санхүүгийн хямрал, түүхий эдийн үнэ уналттай давхцаж зорилгодоо хүрчээ. Оюу Толгойн гэрээ хэлэлцээ нурж байгаа мэт харагдаж, Монгол Улс Рио Тинто, Айвенхоу Майнзыг хятадын буюу оросын хөрөнгө оруулагчдаар орлуулах хувилбарыг судалж байв. Энэ үед АНУ-ын Элчин сайдын яам бусад хандивлагч орнуудтай гар нийлж хэлэлцээг ахиулахаар ажиллав. Тэд хамтдаа “МУЗГ нь өмнө нь гэрээ байгуулахаар тохиролцсон барууны компаниудтайгаа учраа олж  маргааныг шийдвэрлэх нь Монгол Улсын ашиг сонирхолд нийцнэ гэсэн тод ба тууштай санааг” Монгол Улсын ЗГ-т  илгээв” (2009) [expand title=”(гэжээ)”]Source: Wikileaks[/expand]

Монголын маневр

АНУ-ын энэ бүс дэх геополитикийн сонирхол ба өөрийн компаниудын боломжийг нэмэгдүүлэх,  уул уурхайн компаниудын алт, зэсийн олзын тэнгэрт хүрэх хүсэл, Монголын улс төрчдийн хувьд улс төрийн ба эдийн засгийн хожил зэргээр бүх талуудын хувьд бооцоо өндөр байв. Цахилгаан мэдээнүүдэд Монгол Улс өөрийн хөгжлийн замыг тодорхойлох орон зай нь хувийн хэвшлийн ашиг сонирхлыг дулдуйдан хамгаалсан олон улсын дипломат харилцаа бүхий дэлхийн улс төрийн эдийн засгийн орчноор хязгаарлагдсан байгааг харуулав.

Хяналтгүй уул уурхайн эсрэг иргэний эсэргүүцлийн мэдээллийн самбар. Зураг Bernd via Wikimedia CC2.5

Цахилгаан мэдээний агуулгаас харахад хэлэлцээрийн үеэр дөрвөн гол асуудалд анхаарч байж. Үүндt:

  1. Уурхай дахь Монгол Улсын эзэмших хувь 34 – 51 хувийн хооронд байх. Энэ хувийг (Рио Тинто-аас авсан зээлээр) төлж өмчлөх үү, эсвэл Монгол Улсын баялгын эзний бүрэн эрхийн хувь байх уу?
  2. Оюу Толгойд Хятад улсаас эрчим хүч импортлох бус өөрийн (Таван Толгойн) эрчим хүчээр  хангах асуудалд чухал ач холбогдолтой;
  3. Монгол Улсад татвараар, нэмүү өртөг үйлдвэрлэх (хайлуулах үйлдвэр байгуулах) эсвэл бусад үндэсний арилжааны үйлчилгээ (банкны) зэргээр ашиг орлого авч үлдэх
  4. Энэхүү гэрээ нь Монгол Улсын баялгийг хямд үнэлэн худалдаагүй гэдгийг монголчуудад итгүүлэх

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээ нь ширүүн, маргаантай байсан. Засгийн газар нь анх 2004 онд ерөнхий сайд Н.Энхбаяр (MАХН)-ын удирдлага дор хэлэлцээг шуурхай эхлүүлсэн боловч сонгуулийн дараа уул уурхайд дургүйцсэн нийгмийн тогтворгүй уур амьсгалаас шалтгаалан шүүмжлэлтэй хандах болов.

Улс орныхоо байгалийн баялгийг гадныханд өгч буй нь нийгмийг бухимдуулсны улмаас Засгийн газар 2006 онд гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг бий болгожээ.  Гэрээний төсөл нийгмийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарсаар байсан тул монголын улс төрчид илүү тохиромжтой гэж үзсэн тохироог удаа дараа шаардахад хүргэсэн бололтой. 2007 онд Ерөнхийлөгч болсон Н.Энхбаяр Монгол Улс 51 хувийн эзэмшилтэй болгохыг уриалав. 2008 оны сонгуулийн үеэр улс төрийн хоёр том нам энэ шаардлагыг тавив. Монголын төр, хэвлэл мэдээлэл, бас Рио Тинто ч Оюу Толгойг хэт ухуулсны улмаас “нэн даруй асар өндөр ногдол ашиг өгнө” гэсэн хүлээлт монголчуудад бий болсон гэж АНУ-ын ЭСЯ-ны хүрээнд үзэж байв.

Рио Тинто ч, АНУ-ын Элчин сайдын яамны ажилтнууд ч Оюу Толгой компаниас Монголд ноогдох ашиг нь эхлээд төслийнхөө 34 хувийг санхүүжүүлэхийн тулд авсан зээлийг төлөхөд зориулагдах учир Монголын Засгийн газарт олон жилийн туршид ноогдол ашиг төлөхгүй гэдгийг мэдэж байсан.  Энэхүү ойлголтын зөрүүг далдлахын тулд Рио Тинто хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсны дараа Засгийн газарт 250 сая долларын зээл олгохыг зөвшөөрчээ. Элчин сайдын яамны ажилтнууд энэхүү тохироог дараах байдлаар тайлбарлав:

“Луувангаар хуурах мэт, хэрвээ ямар нэгэн шийдэлд хүрээд байх юм бол Рио Тинто нь ЗГ-т урьдчилгааг өгөөд байхад бэлэн гэдгээ мэдэгдэв… ЗГ, УИХ болон намууд сонгогчдод уул уурхайгаас олох шанг аль хэдийнэ амласан бөгөөд аливаа урьдчилгаа нь сонгуулийн амлалтыг биелүүлэхэд шаардагдаж байв (энэ маргаанд оролцсон хэн бүхэнд ойлгомжтой)”.

“As a carrot, if some solution could be found, RT has indicated a willingness to deliver advance payments to the GOM... The GOM, Parliament and the various parties have already promised voters rewards from mining, and the advance payments would certainly be needed to honor election commitments (a point not lost on any of those involved in this dispute).”

Source: US Embassy March 2008 diplomatic cable, Ulaanbaatar, Mongolia, via Wikileaks

Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд зурсан. 2015 онд далд уурхайн санхүүжилтийг Дубайд зурсан. Гурван улстөрчийг, тухайлбал Oюу толгойн ХОГ-д гарын үсэг зурах үед Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт болон хоёр ерөнхий сайд асан С. Баяр ба Ч. Сайханбилэг (Дубайн гэрээг зурах үеийн ерөнхий сайд)-ийг авилгатай холбоотой шалгаж байна. Энэ гурав мөн Швейцарын Холбооны шүүхийн мөрдөн шалгахад татагдсан байгаа. С.Баярцогт мэдүүлэгтээ тусгаагүй швейцарын банкны данстай тухай 2010 оны Offshore leaks мэдээлж байсан.

2018 онд Монгол Улсын Авлигатай тэмцэх газар Б.Бямбасайхан (“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захиралДубайн гэрээ) болон Т. Ариунсан (Таварын ерөнхий газар 2015) нарыг баривчилжээ. [expand title=”(гэжээ)”]Daariimaa Batnasan, April 5, 2018, https://theubposts.com/s-bayartsogt-b-byambasaikhan-and-b-ariunsan-to-be-detained-for-30-days-over-oyu-tolgoi-deal-allegations/, (2019-04-18)[/expand]

Оюу Толгойн гэрээнд гарын үсэг зурах үед Ерөнхий сайд байсан Санжийн Баяр, 2015 оны Дубайн гэрээнд гарын үсэг зурах үед Ерөнхий сайд байсан Чимэдийн Сайханбилэг нар мөн баривчлагдав. [expand title=”(гэжээ)”]Davaasharav M. & D. Stanway, 2015-04-11, https://www.reuters.com/article/mongolia-oyutolgoi/mongolia-anti-graft-agency-arrests-two-prime-ministers-amid-mine-probe-idUSL3N1RO3OP, Jamasmie, C. 2018-03-18, https://www.mining.com/anti-corruption-body-asks-rio-oyu-tolgoi-related-info/, Jamasmie, C. May 22, 2018, http://www.mining.com/rio-tinto-says-investors-take-stance-oyu-tolgoi-test-case/, (2019-04-22)[/expand]

Бүгдийг нь сулласан боловч С.Баярцогтыг 2019 оны 1-р сард дахин баривчилжээ. 2020 оны эхээр МУ-ын Цагдаагийн ерөнхий газар Ч. Сайханбилэгийн эрэн сурвалжилж байгаа тухай зар тавьж түүний тухай мэдээллийг өндөр үнээр авахыг мэдэгджээ.

Санхүүгийн тогтворгүй байдал: ОУВС-ийн гүйцэтгэсэн үүрэг

Зээлийн багц нь Монгол Улсын ЗГ-ын хувьд үе үе “амь залгуулагч” болдог тул ОУВС нь Монголд туйлын хүчирхэг тоглогч болох нь мадаггүй. ОУВС-ийн саналын эрхийг тус санд оруулсан хөрөнгөнөөс хамааран хуваарилдаг бөгөөд хамгийн том хувь нийлүүлэгч буюу нийт саналын эрхийн 16.5 хувийг дангаараа эзэмшдэг АНУ нь ОУВС-д де-факто хориг тавих эрхтэй болно. Монгол Улсын ОУВС-аас хараат байдал нь улмаар АНУ-ын нөлөөнд маш өртөмтгий болгож таарна.

IMF Building. Image by Javier Ignacio Acuña Ditzel via Flickr CC

Энэхүү хараат байдал нь 2017 онд Монголын Засгийн газар ба ОУВС-ийн сүүлчийн аврах зээлийн багцыг хэлэлцэх явцад тодхон харагдсан. Тухайн үед Монголын УИХ нь гадаадын үндэстэн дамнасан компанийн гадаад төлбөр тооцоог Монголын арилжааны банкуудаар дамжуулан шилжүүлж байх хуулийн зохицуулалт дээр ажиллаж байв. 2017 оны дөрөвдүгээр сард зарласан уг хууль нь улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, мөн түүнчлэн монголын банкны салбарыг бэхжүүлэх зорилготой байв.

Ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Монголын бусад компаниудтай адил Рио Тинто компани нь Оюу Толгойн санхүүгийн бүх мөнгөний гүйлгээг Монголын банкуудаар дамжуулж байх ёстой” гэж олон нийтэд 2013 зарласнаас хойш компанийн санхүүгийн урсгалуудыг Монголын банкуудаар дамжуулах нь улс төрийн сэдэв болсон юм. Тэрээр “Тэд Монголд ажиллаж байгаа л бол  улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой.”  [expand title=”(гэжээ)”]UB Post[/expand]

IБанкны шинэ зохицуулалттай холбогдуулан 2017 оны 4-р сард Рио Тинто ОУВС-д эсэргүүцсэн гомдол гаргасан тухай мэдээлэл бий. [expand title=”(гэжээ)”]Bayartsogt, K. May 2, 2017 https://asia.nikkei.com/Politics/Mongolia-to-revise-new-law-after-IMF-postpones-bailout2 , (2019-04-26)[/expand]Рио Тинто Оюутолгойн ХОГ-ний 9.4–т санхүүгийн үйл ажиллагааг саадгүй эрхлэх эрхийг хамгаалсан заалттай гэжээ. Удалгүй ОУВС зээлийн багцаа зогсоов. [expand title=”(гэжээ)”]Hornby, L. May, 2, 2017, IMF delays approval for Mongolia package over forex clause https://www.ft.com/content/07ed751a-2f0e-11e7-9555-23ef563ecf9a,  Edwards, T. May 2., 2017,  https://www.reuters.com/article/mongolia-economy/update-1-imf-delays-mongolia-bailout-due-to-banking-requirements-for-foreign-firms-idUSL4N1I41PL (2018-12-17)[/expand] Тухайн үед эрх баригч Монгол Ардын Намын ахмад гишүүн дараахь зүйлийг хэлэв. Үүнд:

“ОУВС-гийн буцалтгүй тусламжгүйгээр Монгол Улс урагшлах боломжгүй … Эдийн засаг хүнд байгаа тул Монгол Улс эхлээд тусламжийг авах ёстой. Үүний дараа бид гадаадын хөрөнгө оруулалт Монголын банкаар дамжих эсэх талаар ярилцах болно.” – [expand title=”(гэжээ)”]Bayartsogt, K. May 2, 2017, https://asia.nikkei.com/Politics/Mongolia-to-revise-new-law-after-IMF-postpones-bailout2 , (April 26 2019).[/expand]

Гуравхан хоногийн дотор Монгол Улсын хууль тогтоох байгууллага уг зохицуулалтыг эгүүлэн  татсан.  2017 оны 5-р сарын 24-ний өдөр ОУВС 425 сая ам.долларын өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зээлийг гурван жилийн хугацаанд олгохоор  батлав. Энэхүү зээл нь ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон, Хятад улсаас нийт 5,5 тэрбум ам.долларын санхүүжилтын багцын нэг хэсэг юм.

Энэхүү харилцан хамаарал Рио Тинтотой хэлцэл хийх МУ-ын орон зайн боломж  ямар бол гэх санаа зовнил болон ОУСБ, АНУ мэт донор орнуудын дэмжлэгтэй корпорациудын өмнө Монгол Улсын эрх ашгийг хамгаалах чадвар нь хэр бол гэх асуултыг төрүүлж байгаа юм.

Дэлхийн санхүүгийн тогтолцоо нь компанийн ашиг сонирхлыг дулдуйдсан нөхцөлд Монгол Улс мэт эрдэс баялгаар баян орнуудын хувьд үр дүн нааштай байх магадлалгүй юм. 2003 онд Дэлхийн банкны захиалгаар хийгдсэн Олборлох үйлдвэрлэлийн тойм тайланд байгалийн баялаг ихтэй орнууд цуст мөргөлдөөн ба нийгмийн  тэмцэлдээнд өртөж зовдог бөгөөд олборлох салбараас хараат байдал ба эдийн засгийн өсөлт хооронд урвуу хамааралтайг тогтоосон байдаг.  [expand title=”(гэжээ)”]Salim, Emil, 2003, Extractive Industries Review : Striking a better Balance, Vol 1, The World Bank and the Extractive Industries. World Bank. Downloadable via https://somo.nu/2Sgq5gt. Accessed August 7, 2018[/expand]

Компани ба Засгийн газрын хооронд байгуулсан гэрээ нь ирээдүйд байгаль орчин ба нийгмийн зохицуулалт хийхийг хаасан байдаг.

Ийм ноцтой судлагааны дүн байсаар атал Дэлхийн банк Монгол Улс шиг орнуудад том уурхайг нэмэгдүүлэх болон гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд өгөөмөр гэлтэй урамшуулал бий болгохыг шахсаар ирсэн байна. Энэ нь уул уурхайн салбарын зохицуулалтыг сулруулах, улмаар либералчлах болон хувьчлах, санхүүгийн нөхцлийг хөнгөвчлөн төрийн оролцоог хязгаарлан нийтийн хяналтаас гаргахад хүргэдэг. Тун аюултай комбинац…

Coal mine of Tavan Tolgoi JSC. Image by Brucke-Osteuropa via Wikimedia CC0