Улсын хөгжил корпорацийн атганд

Яагаад баялаг ихтэй орон баялгаасаа ашиг шим хүртэх гэж тэмцэх болов

Оюу Толгойн уурхай © Abhi Singh

Дэлхийн хамгийн цөөн хүн амтай орнуудын нэг Монгол Улсад тавтай морил.

Хятад, Оросын их гүрнүүдийн дунд хавчигдан оршдог энэ газар ердөө гурван сая гаруй хүн амьдардаг бөгөөд нэлээд хэсэг нь цэлмэг хээр талд нутагт нүүдэлчин малчин ахуй амьдралтай.

Map of Mongolia

Монгол Улс нь Орос ба Хятад хоёрын хооронд оршдог (map by Google, Orion-ME, SK Telecom)

Энд өгүүлэх түүх бол онцгой түүх биш юм. Үнэндээ энэ нь ердийн юм шиг санагддаг; байдаг л түүх. Энэ бол “танайх ингэж хөгжих хэрэгтэй” гэж ятгуулсан нэгэн орны түүх юм. Хөрөнгө оруулагчдыг яаж ийгээд татан оруул, бизнесийн эрх ашгийг нэгдүгээрт, бүр олон нийтийн эрх ашгийн өмнө тавибал хөгжинө хэмээсэн. Үүгээрээ адил биш гэж үү?

Энэ бол үндэстэн дамнасан корпораци, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хүчирхэг улс орнууд нэгдэн хүссэн зүйлдээ хүрч чадсан тухай түүх юм. Энд Монгол Улсын тухай өгүүлнэ.

Монголын тухай өгүүлэх нь

Монголын нүүдэлч малчид үе үеийн туршид амьдрал ахуйгаа эрхлэхдээ дэлхий дээрх ашигт малтмалын хамгийн баян нөөцийг хөл доороо хөндөлгүй хадгалсаар иржээ.  Хэдийгээр бүр 13-р зуунд Чингис хааны үед гол горхиноос алт түүдэг байсан гэдэг ч  газрын  хөрсийг хөндөхгүй байх нь монголчуудын амьдрах ухаан байлаа. Газар бэлчээр ба байгалийн баягийг нийтээрээ хамтран эзэмшиж ашиглах уламжлалт соёлтой газар хөндөж ухдаг уул уурхайн олборлолт зөрчилддөг учраас таагүй хандаж байнга эсэргүүцэж ирсэн түүхтэй.

Оюу Толгойн нүүлгэлтэд өртсөн эцэг охин хоёр. Image by Bankwatch, via Flickr CC2.0

Гэсэн ч монголын их говь цөл нутгийн шүтээн болох Оюу Толгойн доорхи дэлхийн хамгийн том зэс, алтны ордыг нээж ашиглавал Монгол Улс мөнгө санхүүгээр бялхаж ард иргэдийн амьдрал эрс сайжирна гэж амалсан нь 2000-аад оны эхэн билээ. Оюутолгойн ашиг орлогын тэн хагасаас илүү нь Монгол Улсад үлдэнэ гэж уурхайн эзэд бардам зарлаж уг төсөл нийт монголчууд, тэр дундаа хойч үеийнхэнд ч ашгаа өгөх болно гэж байлаа [expand title=”(гэжээ).”] Oyu Tolgoi, All Mongolians Will Benefit From Oyu Tolgoi Says CEO, 2011, http://ot.mn/s-643/, retrieved on 9-1-2018 [/expand]

Монголчууд тэгэхэд алтны уурхай дээр сууж буйгээ мэдэх шиг болсон.

Социалист систем задран унаж Зөвлөлт Холбоот Улсын тусламж зогссоноос хойш эдийн засгийн хүнд байдалд байсан Монгол Улсад энэ бол үнэхээр баяртай мэдээ байв. Хүнсийг талоноор олгож сая орчим хүн ядууралд орсон цаг байсан юм. Ийм нөхцөлд дэлхийн банк, Олон улсын валютын сан (ОУВС) болон өндөр хөгжилтэй орнууд уул уурхайг хөгжүүлэх нь улс орныхоо хөрөнгө чинээг өсгөх хамгийн сайн арга хэмээн итгүүлжээ.

2012 онд Нью Йорк Таймсын сурвалжлагч Жона Кессэлийн уурхайн нөлөөллийн тухай богино киног үзнэ үү:

A Changing Landscape (2012) © Jonah Kessel / NYT via Vimeo CC 3.0

Харамсалтай нь өмнө үзэгдээгүй их баян болгох амлалт биелээгүйг энэ өгүүлэл харуулна.

НҮБ-ын тоо баримтад Монгол Улсын ядуурлын түвшин 2014 онд 21%-иас 2018 онд 29.6% болж өссөнийг харуулсан байдаг.

Унших хөтөч

Оюу Толгойн уурхайн дүйвээнтэй хөгжлийг өөр өөр өнцөгөөс шинжсэн дөрвөн бүлэгт хуваасан ч нэг түүхийг бид энд өгүүлнэ.  Интерактив он дарааллын хуудас нь хөгжлийн үе шатууд ба гол гол үйл явдлыг харуулна. Уншигч та аль сонирхсон сэдэвээ доорх жагсаалтаас сонгож уншиарай:

  • Oюу Толгойг илчлэх нь

    Хэрэв та уурхайн төслийн хөгжил, олборлох компанийн бүтэц ба Монгол Улсын өсөн нэмэгдэх өрийн дарамтын тухай унших сонирхолтой бол энэ бүлгийг сонирхоорой. Үргэлжлүүлэх…

  • Хөшигний цаагуур

    Монгол улсын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийгдэх явц, Wikileaks-д цацагдсан элчин сайдын яамны баримт бичгүүдээс том корпорациуд АНУ-ын ЭСЯ-тай хамтран хөшигний цаагуур хэрхэн Монгол Улсыг онцгүй уурхайн гэрээ байгуулахад шахсан тухай Үргэлжлүүлэх…

  • Урагш харах нь

    Сүүлчийн дөрөвдэх хэсэг нь тусгаар эрх мэдлээ алдахад худалдааны гэрээнүүдийн гүйцэтгэдэг үүргийг харуулж баялгийн нөөцөө ардчилсан журмаар хянахад чиглэхсэн хэдэн чухал зөвлөмж тусгасан. Үргэлжлүүлэх…

  • Үйл явдлын хүснэгт

    Үйл явдлын хүснэгтэд 1990 оны ардчилсан хувьсгалаас 2020 онд Рио Тинто рекорд цохисон ашиг хийсэн тухай Рио Тинтогийн тайлан хооронд болсон чухал үйл явдлуудыг харуулав. Үйл явдлыг хүснэгтийг шинжлээрэй…