Алдагдсан олон сая хөрөнгө
“Тэрхүү логикийн гинжинд юу орхигдож байна вэ гэвэл, мэдээж, нийтийн сайн сайхны төлөөх өргөн ойлголт. Корпорациуд татварын бүх өнцгийг мохоох явцад жирийн татвар төлөгч төрөөс том төлбөрийн нэхэмжлэл гардаж, Засгийн газрууд нь ч өөрсдөө төрийн үйлчилгээний зардалд зориулах орлого эрж хайхад хүрдэг.”
“Энэ нь цөөхөн баян ба ядарсан олны хоорондох ангалыг улам нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлдөг. Мөн нийтийн зүдрүү байдал дундах хувийн чинээлэг байдлын парадокс харилцаанд нэмэрлэдэг.” – Editorial, The Star, Toronto – [expand title=”гэжээ”] гэжээ: https://somo.nu/2Hb1aVq[/expand]
Уурхайн эзэмшил
Оюу Толгойн ордыг анх Канадын уурхайн компани Айвенхоу Майнз компани 2012 онд Англо-Австралийн Рио Тинто түүний хувьцааны дийлэнхийг авах хүртэл эзэмшиж байсан юм. Дараа нь Айвенхоу Майнз нэрээ Туркойз Хилл Рисорсиз болгон өөрчилж, түүнд Рио Тинто 51% эзэмшилтэй болсон. Түүний хувьцааны 49% нь Нью-Йоркийн биржэд бүртгэлтэй боловч Туркойз Хилл Рисорсиз нь Канадад бүртгэлтэй.
Оюу Толгойн ил уурхай (1-р үе шат) ба одоо баригдаж буй далд уурхай (2-р үе шат) хоёул Монголын Оюу Толгой ХХК компанийн шууд эзэмшилд байдаг. Гэвч Оюу Толгойн уурхайн олборлогч нь Рио Тинто бөгөөд улмаар хувьцааны дийлэнхийг эзэмшигч, уурхайн хяналтын мэдэлтэй болж байгаа юм.
Түүний өмчлөлийн бүтцэд татварын диваажинд бүртгэлтэй нэлээд олон охин компани байна. Нидерланд, Британий Виржиний Арлууд, Аруба ба Делавэйрийг нэрлэж болно.. Эдгээрийн санхүүгийн нарийн мэдээллийг “Уул уурхайн татварууд” тайланд тайлбарласан ‘Mining Taxes‘.
Оюу Толгой ХХК буюу түүний дийлэнх хувьцаа эзэмшигчийн хувьд Рио Тинто нь Оюу Толгойн уурхайгаас гадна ойр орчимд хэд хэдэн лиценз эзэмшиж байна.
Рио Тинтогоос гадна Туркойз Хилл Рисорсизын томоохон хувьцаа эзэмшигч буюу ашиг хүртэгч эцсийн эзэд, улмаар Оюу Толгойн уурхайн ашиг хүртэгч эцсийн эзэд нь дараах байна (2020 онын 1-р сарын 24-ний байдлаар):
Эдгээрээс Credit Suisse ба Nomura гэх брокерын компаниудаас бусад нь буюу дийлэнх нь хөрөнгө оруулалтын менежерүүд юм. Темасек Холдингс нь Сингапур улсын төрийн өмчит компани бөгөөд тус улсын үндэсний баялгийн санг удирддаг, мөн Рио Тинто компанитай хамтран ажилладаг стратегийн этгээд.
Нидерланд уул уурхайд нэлээдгүй сонирхолтой. Охин компаниудын гурав нь Голланд, мөн Голландын хөгжлийн банк нь уурхайг санхүүжүүлдэг. Түүнчлэн, Нидерландын хамгийн том тэтгэврийн сан болох ABP болон PGGM нь тус бүр 2.24 сая ам.доллар, 0.92 долларын өртөг бүхий Туркойз хилл ресурс-ийн хувьцааг эзэмшдэг. Мөн Норвеги (12.8 сая доллар) болон Альберта (0.5 сая доллар) -аас үндэсний баялгийн сангууд бий.
Дубайн гэрээ
Рио Тинто Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэхийн тулд банкууд, экспортын-зээлийн даатгалын агентлагууд, үндэсний болон улс хоорондын санхүүгийн байгууллагуудаас 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт татаж чадсан юм. Энэхүү хэлэлцээрийг 2015 онд байгуулсан бөгөөд Дубайн гэрээ гэж нэрлэдэг.
Энэхүү санхүүжилтийн хүрээнд анхаарал татахуйц санхүүгийн томоохон байгууллагуудын тоонд Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ), Дэлхийн банкны группийн Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК), Хөрөнгө оруулалтын баталгааны олон талт агентлаг (MIGA), Голландын санхүүжүүлэлт – Маатчаппий вон Онтвиккелингсланден (ФМО), Канадын Экспортыг дэмжих, Австралийн экспортын санхүү, даатгалын корпораци, АНУ-ын Экспорт-импортын банк зэрэг байгууллагууд орно.
Оюу Толгойн татвараас зайлсхийхэд чиглэсэн санхүүгийн бүтэц нь эдгээр улсын болон хагас төрийн санхүүгийн байгууллага буюу тухайн улс, бүс нутгийн татвар төлөгчдөөс орж ирж байгаа асар их санхүүжилт нь нөгөө схемээр дамжин дахин татвар зувчуулалт явагдах уу, үгүй юу гэсэн болгоомжлолыг төрүүлдэг.