Хөшигний цаагуур
“Оросууд гарахдаа манайд үзүүлж байсан бүх тусламжаа татсан – амьдрал хатуу болсон. Хүнс талоноор олгогдож тэр жилүүдэд өссөн эсвэл төрсөн хүүхдүүд өмнө үеийнхээсээ жин багатай, өсөлт нь хоцрогдмол болсон. Тийм хүнд байсан. Тэгээд ОУВС, Харвардын их сургууль, Голдман Сакс мэтийн хөгжлийн гавлууд цочир эмчиллгээ (шок терапия)нэртэй улс төр ба эдийн засгийн шинэчлэлийг зэрэгцүүлэн нэвтрүүлэх туршилт хийхээр шийдсэн. Эдийн засаг дөнгөж сэхэж тогтворжих гэж байтал Дэлхийн банк Монгол Улсыг эрдэс баялагт түшиглэсэн хөгжлийн загвар руу оруулсан. Олборлосон бүх эрдэс баялаг Хятад руу гардаг: Монголыг нэг зах зээл ба нэг салбараас хараат болгосон. ОУВС-аас Монгол Улсыг төлбөрийн чадваргүй байдлаас зургаа дахь удаагаа 2017 онд аварсан нь уул уурхай эдийн засагт яаж нөлөөлдгийг харуулж байгаа юм.” – Дүгэрсүрэнгийн Сүхгэрэл, Оюу Толгойн Хяналт ТББ – гэжээ
Монгол Улс ба түүний уламжлалт нүүдэлч хүн ам нь өнгөрсөн гучин жилд эдийн засгийн гүн гүнзгий өөрчлөлтийг даван туулжээ. 1990 онд ЗХУ-ын нөлөөллөөс ангижирч тусгаар байдлаа эргэн олсны дараа Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банк ба Азийн хөгжлийн банк (АХБ) ба бусад байгууллагууд санхүү болон бодлогын дэмжлэг туслалцаа үзүүлэхээр орж ирсэн. Харин энэ туслалцаа нь дагалдах нөхцөлтэй байсан юмсанж.
Эдийн засгийг цочир эмчилгээгээр
Энэ нь уул уурхайн салбарын төвлөрлийг сааруулахад чиглэсэн хувийн өмчид өргөн эрх боломжийг нээж өгөх болон компанид таатай санхүүгийн бодлого, үүнд татвар ба баялгийн нөөцийн төлбөрийг бууруулах зэрэг өөрчлөлтийг дагуулав. Төрийн оролцоо хязгаарлагдаж олон улсын байгууллагуудаас олгох санхүүжилт нэмэгдсэн нь BHP ба Рио Тинто мэтийн монголын арвин нөөц баялагт санаархсан компаниудыг татав. Зах зээлийн энэхүү харилцаа болон өмч хувьчлал нь байгалгийн баялгийг нийтээрээ ашиглаж ирсэн монголын уламжлалтай зөрчилдөж улмаар ОУВС-ийн томъёолсноор [expand title=”“туйлын зовиуртай шилжилтийн хямралд ” орсон.”]Reference: Cheng, K.C (2003) Growth and Recovery in Mongolia During Transition. IMF Working Paper, IMF. Available at: https://www.imf.org/external/pubs/ft/wp/2003/wp03217.pdf, (January 20, 2020).[/expand]
Бодлогын өөрчлөлтүүд нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эрхэмлэсэн институцийн орчин бүрдүүлж олон улсын санхүүгийн байгууллагуудын эээлийн багцуудыг татав. Хорин жилийн хугацаанд хөгжлийн бодлогыг асар их гадаадын хөрөнгө оруулалт шаардах уул уурхай руу хандуулсан нь Монгол Улсын хөгжлийг саажуулах хэмжээний өр ба төсвийн хэтэрсэн алдагдалд хүргэсэн.
2017 онд Монгол Улс ОУВС-аас 1990 онооос хойшхи зургаа дахь удаагийн авралын зээл авснаар улсын гадаад өрийг үлэмж нэмэгдүүлээд зогсохгүй цалин хөлсийг царцаах зэрэг бүсээ чангалахад хүргэх нөхцлүүдийг дагуулсан юм.
Уурхайн компанийн эрхшээлд
Алт, зэс мэт бүтээгдэхүүнээс хамааралтай байдал нь монголын эдийн засгийг зах зээлийн үнийн хэлбэлзэлд өртөмтгий болгожээ. Энэ нь төрийг уул уурхайн компаниудын шаардлагад дуулгавартай болгож улмаар баялгийн нөөцөд тавих төрийн хяналтыг сулруулсан юм.
Ингэж суларсан төрийн хяналт нь монголын эрдэс баялгийг шохоорхогч уурхайн компаниудыг татжээ. Уул уурхайн аварга том Рио Тинто монголын газар нутагт орж ирэхэд шударга гэрээ хэлэлцэх нөхцөл боломж нь Монгол Улсад ээлгүй болж эргэсэн байлаа.