Ирээдүйгээ төлөвлөх нь

Сүүлчийн тавдугаар бүлэг нь худалдааны гэрээнүүдийн тусгаар эрхээ алдахад хэрхэн нөлөөлдгийг харуулна. Байгалийн баялгад ардчилсан хяналтыг дэмжихэд чиглүүлсэн хэдэн чухал зөвлөмжөөр төгсгөв.

“Одоогийн байдлаар Оюу Толгойн гэрээ нь Монгол Улсын иргэдэд ашиг тусаа өгөхгүй байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь сайн хэрэг. Гэхдээ энэ нь гадаадын хөрөнгө оруулалт зөвхөн гадны талд ашигтай байна гэсэн үг биш юм.” – Баттөмөр Баагаа, Монгол Улсын парламентын ажлын хэсгийн гишүүн, 2019 оны 11-р сарын 21-ний өдөр. [expand title=”гэжээ”]гэжээ:
https://www.mining.com/web/rio-tinto-faces-having-to-renegotiate-terms-of-mongolian-copper-project/, retrieved Dec 13, 2019[/expand]

2003 оноос хойш буюу Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай хэлэлцээр эхэлснээс хойш Монголын иргэний нийгэм, улс төрчид Оюу Толгойн зэс, алтны уурхайгаас олох орлогынхоо талаар эргэлзэж, баялгаатаа эзэн суухыг шаардсаар ирсэн.

Хариуцлагатайй уул уурхай лобби бүлэг (2017 оны 2 сар). Зураг Alierka via Wikimedia CC0

Бидний хийсэн ‘Монголын дооруур нүх малтсан нь‘ тайланд Монголчууд Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээний зорилго, мөн авах боломжтой хязгаарлагдмал үр өгөөжийн талаар эргэлзэх хангалттай шалтгаан байгааг баталж байна. Монгол Улс 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ нь “барууны” корпорацийн ашиг сонирхлыг эрхэмлэсэн төрийн санг дүүргэхгүй корпорацид ашигтай өгөөмөр урамшуулал олгосон. Олон улсын хүлээлтийг хангах дарамт болон хүчний тэнцвэргүй байдал зэрэгт уул уурхайд дулдуйдсан чөлөөт эдийн засгийн бүтцийн өөрчлөлт нь суурь болж өгснийг харуулна.

Оюу Толгойн орчимд амьдардаг нүүдэлчин малчин өрхүүдийн амьжиргаа, ахуй амьдрал, бэлчээр, усны нөлөөллийн талаарх гомдлыг 2017 онд малчид, нутгийн захиргаа, ОТ ХХК-ийн хоорондын гэрээ байгуулж шийдвэрлэхээр тохиролцов. Ямартай ч хэрэгжилтийн хяналтын үе шатыг 2019 оны 3-р сард хаагдаж, экологийн доройтол, нийгмийн хуваагдал шийдэгдээгүй үлдсэн.

  • Малчин Л. Батцэнгэлд энэ өвөлжөөг Оюу Толгойгоос 2004 онд барьж өгсөн боловч түүнийгээ хэрэглэж чадаагүй юм. ОТ түүний өвөлжөөний эргэн тойронд дэд бүтэц байгуулснаас мал бэлчээрлэх боломжгүй болсон юм.

  • Оюу Толгой нүүлгэгдсэн малчдын өвөлжөөн дээр “зуны хаус” байгуулж өгсөн. Малчин Намрай нь дунд нуруутай хүн боловч толгой нь дээвэрт тулах шахна.

  • Oyu Tolgoi has taken away the best summer pasture and water resources from the local nomadic community. The fences put up by OT prevent their animals from reaching the water sources that they have used for decades.

  • Many wells that once provided a reliable source of water for the herds, now contain significantly less water due to leaking monitoring wells constructed by Oyu Tolgoi. The mining company has set up watertanks in some places, but they are often unusable because of leaks and rust.

  • Нүүрсний тоосон угалз Монголын тал нутагт. Зураг Texasbob via Wikimedia CC

  • Зэс-алтны хүдрийн тоос Оюу Толгойн орчмын байгаль орчныг бохирдуулдаг.
    Зураг Paul Robinson, via OT Watch

  • Ханбогдын малчид нөхөн сэргээлт хийгээгүй орхисон карьерын шаварт зоогдсон тэмээг гаргаж байгаа нь. 2015.

  • Өнгөрсөн жилүүдэд нэлээдгүй олон эсэргүүцлийн жагсаал, гомдол гаргаж төрөл бүрийн шийдэл хэлэлцэж ирсэн. Эцэст нь 2017 онд малчдын гомдол барагдуулах гэрээнд орон нутгийн захиргаа, малчид ба Оюу Толгой гарын үсэг зурсан. Гэтэл хэрэгжилтийг хянах гэрээ нь 2019 онд дууссан бөггөөд экологийн доройтол ба нийгмийн хуваагдал хэвээр үлдэв.

ISDS-ын боомилолт

Монголын Засгийн газар Рио Тинто болон бусад хөрөнгө оруулагчдад шаардлага тавья гэхэд гар хүлээстэй байна. Энэ нь Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Монгол Улсын Нидерланд ба бусад улсуудтай байгуулсан хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээний аль алинд нь тусгагдсан Хөрөнгө оруулагчдын маргаан таслах тухай (ISDS) гэх заалттай холбоотой юм. ISDS заалт нь хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын маргаан гарсан тохиолдолд хүлээн авагч засгийн газрыг шүүхэд өгөх боломжийг олгодог. Холбогдох ISDS зүйл ангид тусгагдсан хөрөнгө оруулалтыг хамгаалах тухай заалтыг зөрчсөн эсэх талаар хараат бус шүүхийн шүүгчид шийдвэрлэдэг.

Image by Marco Verch via Flickr CC2.0

Анх гадаадын хөрөнгө оруулалтад дур зоргоор хандах төрийн үйлдлийг зогсоох зорилготой ISDS нь төрийн ард түмнийхээ нийтийн ашиг сонирхлын үүднээс хууль тогтоох эрхэнд халдах боломжийг корпорацуудад олгодог хэрэгсэл болж хувирсан юм. ISDS систем нь нэг талыг барьдаг нь тогтоогдсон – зөвхөн корпорацууд улс орнуудыг шүүхэд өгөхийг зөвшөөрдөг, эсрэгээр болохгүй – мөн тунгалаг бус бөгөөд өртөг өндөртэй; корпорацийн ашиг сонирхол олон нийтийн хууль ёсны ашиг сонирхлыг үгүйсгэх боломжийг олгодог. Дэлхий нийтийн эрх зүйн болон санхүүгийн бүтэц нь хөгжлийг корпорацийн ашиг сонирхлоор маш явцуу тодорхойлдог бөгөөд Монгол Улс шиг баялаг ихтэй улс орнуудын талд шийдвэр гарах нь ховор байдаг.

Олон улсын санхүүгийн байгууллагуудын

Үүнийг өөрчлөхийн тулд бид ‘барууны’ засгийн газрууд ба Бреттон Вудсын байгууллагуудын Монгол орны хөгжилд гүйцэтгэж ирсэн үүрэг ролийг шинжих шаардлагатай.  Дэлхийн банк, ОУВС нь Монгол Улсын зах зээлийг либералчлахад чухал үүрэг гүйцэтгэж, улс орны хөгжлийн гол хэрэгслийг уул уурхайд төвлөрүүлж гадаадын капиталыг олборлолтын боломжийг ашиглах нөхцлийг бүрдүүлжээ. Дэлхийн банкнаас захиалан хийлгэсэн 2003 оны Олборлох үйлдвэрлэлийн тойм (EIR) – судлагааны тайланд байгалийн нөөц баялаг нь тогтвортой хөгжилд амархан хөрвөдөггүй болохыг нарийвчлан тодорхойлсон бөгөөд тэр нь засгийн газар, корпорацуудын хооронд байгуулах гэрээний нөхцөл нь ирээдүйд байгаль орчин, нийгмийн зохицуулалт хийх боломжийг хязгаарладагтай нь холбоотой гэжээ.

Дэлхийн банк Монгол Улсыг уул уурхайн салбар руу гүн нэвтрүүлж, хяналтын харилцан тэнцвэрийг алдагдуулж байх хооронд АНУ корпорациудтай хувилдаж авах орлогын шаардлагуудаа бууруулах шахалтыг Монгол Улсад үзүүлэв. АНУ болон түүний холбоотнууд Монгол Улсын хөрш Орос ба Хятадын нөлөөллийг буруулах “гуравдагч хөрш”-тэй байх  улс төрийн хүсэл мөн ОУВС-гаас ирэх санхүүгийн хамаарал хоёр дээр нь дөрөөлөн өөрийн арилжааны ашиг сонирхлоо амжилттай түрж чаджээ. Ийнхүү өөрийн улсын эдийн засгийг хөгжүүлнэ гэх зорилгоор гадаадын компаниудыг уул уурхайн салбартаа оруулахад хөтөлж, дараа нь мөн компаниудтай тохиролцоо хийхэд нь өөрийн эрх ашгийг хөсөрдүүлэх дарамт шахалтад оруулжээ.

Оюу Толгойн уурхайн цар хүрээ, ордын шавхагдах нөөц болон асар их нийгэм-экологийн нөлөөлөл олон нийтийн анхаарлыг яаралтай хандуулж ийм том байгалийн нөөцийг ийм ашиггүй нөхцөлд олборлож ашиглаж болох эсэх талаар хэлэлцүүлгийг эхлүүлэх хэрэгтэй. Суутган татварыг удаа дараа буурулсан нь Монгол улсын Засгийн газар авах боломжтой орлогыг сүрхий бууруулсан бөгөөд Оюу Толгойн зээлд төлөх хүү нь уурхайн орлогыг бууруулж улмаар ирээдүйд МУ-д төлөх ноогдол ашгийг ч бууруулна. Одоогийн тохиролцоо энэ байдлаараа үргэжилвэл Монголын ард түмэн Оюу Толгойн уурхайгаас өгөөж хүртэх нь эргэлзээтэй.

Хууль ёсны хэмээх байгалийн баялгийн дээрэм

Монголчуудад өөрийн баялгийг ашиглах, түүнд эзэн суухын тулд үндэстэн дамнасан талуудын дэлхийд хууль ёсны хэмээн ойлгуулсан баялгийн дээрмийг эсэргүүцэж зогсох шаардлагатай.  Энэ нь бид “сайн засаглал” ба “хуулийг дээдлэх” гэх ойлголтуудыг корпорацийн сонирхол ба ашиг олзлох горимоос холдуулж  эрүүл газар дэлхий ба түүний нийт хүн амд чиглүүлэн шинэчлэн тодорхойлох хэрэгтэй гэсэн үг.

Оюу Толгойн орчмын үүр цайлт. Зураг Julian Cosson via Flickr CC0

Олон улсын хөрөнгө оруулалт ба татварын гэрээгээр дэмжигдсэн Оюу Толгой төслийн гэрээний санхүүгийн тогтворжуулалт ба арбитрын заалтууд нь 2015 оны хэт том тул унах магадлалгүй гэх зээлийн багцын бүтэц, барууны орнуудын улс төр болон санхүүгийн дэм бүхий хүндийн жингээр улам баталгаажиж Монгол Улсын бодлогын замыг гуйвуулжээ.  Дэлхийн эдийн засаг, зохицуулалтын орчин, хууль эрх зүйн болон институцийн хүрээ нь эдийн засгийн өсөлт, капиталын чөлөөт урсгалыг дэмжих хөгжлийн чиг хандлагыг баримталж байна. Энэ нь хүмүүс, эх гаригийн эрүүл байгаль орчингоос хөрөнгө оруулалтын аюулгүй орчныг дээгүүр тавихыг чухалчилж буйг харуулж байна.

Recommendations

Бид Монголын дор нүх малтсан нь тайландаа баялгийн нөөцийн эрх мэдлийг ардчиллахад чиглэсэн дараах зөвлөмжийг толилуулж байна. Үүнд:

  • Гэрээнүүдийг эргэн хэлэлцэж Монголын ард түмэнд илүү ашиг өгөөжтэй болгохыг баталгаажуулах.
  • Нийтийн эрх ашгийн төлөө эрх зүйг хамгаалахыг тулд Хоёр талын хөрөнгө оруулалтыг дэмжих гэрээнүүдийг эргэн хэлэлцэх,
  • Монголын нүүдэлч ахуй соёл болон өвөрмөц экологийг илүүтэй хүндэтгэх
  • Бүх дипломат албад ба олборлох салбарт оролцоо бүхий санхүүгийн байгууллагууд Олборлох үйлдвэрлэлийн тойм тайлангийн зөвлөмжүүдийг, ялангуяа эдийн засгийн төрөлжүүлэлт, нутгийн хүн амын оролцоо ба ашиг хуваарилалтад холбогдох хэсгүүдийг таниулах, хэрэгжүүлэх
  • Олныг хохироон цөөнхийн эдийн засгийн өсөлтийг хангах бодлогоос татгалзаж үндэсний болон олон улсын эдийн засгийн ашиг сонирхлыг тогтвортой хөгжлийн зорилтууд болон 2015 оны Парисын хэлэлцээрт нийцүүлэх