Оюу Толгойг илчлэх нь

Энэ хэсэгт уурхайн хөгжил ба нөлөөлөл, уурхайн компанийн бүтэц ба Монгол Улсын нэмэгдсээр буй өрийн дарамтын тухай өгүүлнэ.

Монголын Засгийн газар уурхайгаас гарах бүх зардлын 34 хувийг өөрөө хариуцах үүрэг хүлээсэн тул зардал өсөх тусам улсаас Рио Тинтод төлөх өр нь өснө. Өрийг хэдэн арван жил төлнө. Уурхайн анхны ноогдол ашгийг 2019 онд үзнэ гэж бид бодож байсан. Гэвч ашиг хүрттэл 20-30 жил өнгөрөх болж байна.” – Уул уурхайн яамны Стратегийн бодлогын газрын захирал Чулуунцэрэнгийн Отгочулуу, 2013 – [expand title=”эх сурвалж”]Zand, B. August 7, 2013, https://www.spiegel.de/international/world/mining-the-gobi-desert-rio-tinto-and-mongolia-fight-over-profits-a-915021-2.html, (accessed December 8, 2017).[/expand]

Уурхайн хөгжил ба нөлөө

2001 онд өндөр агууламж бүхий зэсийн орд хайгуулаар тогтоогдсон бөгөөд 2010 онд Монголын үлгэр жишээ зэс – алтны уурхайн барилгын ажил эхэлжээ. Төслийг “Оюу Толгой” гэж устах байгалийн нутгийнхны уламжлалт нэршилээр нь нэрлэжээ.

Бүх уурхайн эх хэмээх энэхүү уурхайг ажиллуулахын тулд Ундайн голын гольдролыг өөрчилснөөр ус ба бэлчээрийг доройтуулан,  нутгийн малчдыг уламжлалт бэлчээрээс нь зайлуулж, устах аюулд орсон ховор амьтан ба ургамлын төрөл зүйлүүдэд нөлөөлсөн. Үүний зэрэгцээ, уурхайн олборлолт, барилгын ажил ба хүнд даацын тэврээс хүн ам ба мал амьтны эрүүл мэнд,  [expand title=”өдөр тутмын амьралд амьжиргаанд нь хүндрэл учруулах ихээхэн хэмжээний тоосжилт бий болсон.”]Эх сурвалжийг татах:

[/expand]

Видео –  Abhi Singh / Accountability Counsel, via YouTube

2012 онд Оюу Толгойн Хяналт ба Говийн газар шороо ТББ-дын дэмжлэгтэйгээр уурхайд хөрөнгө оруулагчдын нэг болох Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК)-д гомдол гаргасан юм. Талууд маргаан шийдвэрлэх хэлцэлд орж улмаар 2017 онд малчдын гомдлыг барагдуулах гэрээ байгуулсан.

  • Оюу Толгойн далд уурхай

    Simon Blears, via Vimeo CC видеогоос татсан фото зураг

Оюу Толгойн далд уурхай. Simon Blears, via Vimeo CC видеогоос татсан фото зураг

Үйлдвэрлэлийн асуудлууд

Оюу Толгой төсөл нь хоёр үе шаттай. Нэгдүгээр үе шат нь ил уурхайн олборлолт бөгөөд хоёр дахь нь далд олборлолт юм. 2013 онд ил уурхайн эхний жилийн дүнгээр гайхал төрүүлэм 77,000 тонн зэс ба 4,500 кг алт олборлосон бол дараачийн гурван жилийн хугацаанд энэ хоёр үзүүлэлт хоёроос илүү дахин нэмэгдсэн. 2016 оны дундаж үнээр Оюу Толгойд 979 сая ам.долларын үнэ бүхий зэс, 342 сая долларын алт олборложээ.

Өнгөрсөн долоон жилд, энэ бүх эрдэс нь зэс ба алтны хамгийн өндөр эрэлттэй хөрш Хятад руу хил даван урсчээ. 2018 оны 7-р сард ил уурхайн хүдрээс боловсруулсан зэсийн баяжмал 4 сая тонд хүрсэн байв. Үүнтэй зэрэгцэн өрнөсөн төслүүд нь олон зуун км газар доорх түннель, нисэх онгоцны буудал, 70 км ус татах шугам, хатуу хучилттай зам болон Хятадын хил даван гарсан цахилгаан шугамууд зэрэг байна.

Уурхайн бүтээгдэхүүний 80 хувийг далд уурхайгаас олборлоно хэмээн мэдээлдэг. Далд уурхайг 2019 онд эхлүүлж, ил ба далд уурхайгаас жилд нийт 500,000 тонн зэс үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байжээ.  Харин 2018 оны 10-р сард Туркойз Хилл далд уурхайн үйлдвэрлэлийг 2021 хүртэл хойшлуулах болсныг зарласан ба 2019 оны 7-р сард Рио Тинто дор хаяж 16 сараар дахин хойшлуулж, зардал 1.9 тэрбум ам доллароор нэмэгдэхийг мэдэгджээ.

Газар доорх зэс ба алтыг гаргахын тулд 1,300 метрийн гүнд 200 километр урт туннель, 10 км конвейрийн зам ашиглан блоклон нураах технологи ашиглах юм. Гэхдээ уурхайн өөрийн аврага цар хэмжээ болон блоклон нураах технологи нь газрын суулт үүсгэх аюултай бөгөөд далд уурхайн дээд хэсгийн газар сэргээх аргагүйгээр тогтворгүй болж үлдэх юм.

Эдийн засгийн хувьд олборлох салбарын орлого нийт экспортын орлогын 90 хувийг бүрдүүлдэг Монгол Улсын хувьд Оюу Толгойн ач холбогдлыг дутуу үнэлэх боломжгүй. Ил ба далд уурхайнууд бүрэн хэмжээгээр ажиллах тэр үед буюу 2020 онд ДНБ-ний 25-30 хувийг үйдвэрлэх аж. Гэтэл энэ улсын иргэд дараагийн 30 жилийн турш үүнээс ашиг орлого хүртэхгүй байх магадлалтай.

Оюу Толгойн уурхайн сателлит зураг 2020 оны 2-р сарын 21-ний байдлаар. Courtesy Google, CNES / Airbus, Maxar Technologies.

Хүлээгээд ирэхгүй орлого

Экспортын 90 хувийг уул уурхайн орлого бүрдүүлж байгаа эдийн засагт Оюу Толгойн ач холбогдлыг үнэлж баршгүй юм. Ил уурхай, газар доорхи байгууламжууд бүрэн хүчээр үйлдвэрлэхэд 2020 он гэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25-30 хувийг бүрдүүлэх төлөвтэй. Гэсэн хэдий ч тус улсын хүн ам 30 жилийн хугацаанд ашиг хүртэхгүй байх магадлалтай.

Бодит байдал дээр Монгол Улс ард иргэддээ ашигтай гэрээ хэлэлцэж байгуулах боломжгүй байж. Дотоод улс төрийн тогтворгүй, улстөрчдийн хольбиромтгой байдал болон 2007/2008 оны дэлхийн эдийн засгийн хямрал зэрэг гадаад хүчин зүйлснөлөөгөөр Монгол Улс буланд шахагдсан. ЗХУ-аас хараат бус болсон цагаас монголын эдийн засаг-нийгмийн бүтцийн өөрчлөлтийг ганц уул уурхай руу чиглүүлсэн нь дээрх байдалд хүргэжээ. Үүний төлөөх бодлогын шинэчлэл нь гадаадын хөрөнгө оруулалт болон корпорацийн эрх ашгийг байгаль орчин ба нийгмийн эрх ашгаас дээгүүр тавьжээ. “Сайн засаглал”, “хууль дээдлэх” хэмээн томъёолсон бодлогууд нь практик дээр засаглалын харилцан хянах тэнцвэрийг үгүй хийсэн.

Image by Twinsterphoto via 123RF

Корпорацид барьцаалагдсан хөгжил

“Оюу Толгойн цар хүрээг харгалзан аюулгүй, өрсөлдөх чадвар бүхий аж ахуйг байгуулах нь Монгол улсын хөгжил, ард түмний дэвшин мандалд хувь нэмэрлэх боломжийг бий болгоно… Энэхүү төслийн түнш, сонирхол бүхий талууд байгалийн баялгаас өнтэй үнэт зүйлс, мэдлэг, ур чадварыг бүтээх Оюу Толгойн үзэл баримтлалд тулгуурлан Монголын хөгжил дэвшилд хувь нэмэрлэсэн аюулгүй, дэлхийд өрсөлдөх чадвартай зэсийн бизнесийг бий болгохыг эрмэлзэж байна.” – [expand title=”Рио Тинтогийн вебсайт”]https://www.riotinto.com/operations/mongolia/oyu-tolgoi (accessed 19 January 2020)[/expand]

Асуудал юунаас үүссэнийг ойлгохын тулд, асар том уурхайн суурь болох корпорацийн бүтцийг ойлгох хэрэгтэй. Оюу Толгойн үйл ажиллагааг дэлхийн уул уурхайн томоохон компанийн нэг – Англо-Австралийн уурхайн аврага Рио Тинто удирдаж байгаа. Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч болох Рио Тинто нь Канадын Туркойз хилл ресорсиз (TRQ) –ын дийлэнх хувьцааны эзэмшил болон Нидерланд, Британий Виржинийн арлууд мэт татварын диваанжингуудад бүртгэлтэй олон охин компаниас бүрдэх бүтцийг зохион байгуулах замаар энэхүү мега төслийг хянадаг юм. Монгол Улс нь  төрийн өмчит [expand title=”Эрдэнэс Оюу Толгойгоор”]See the Missing Millions section and the Mining Taxes report.[/expand] дамжуулан 34%-ийн эзэмшилтэй жижиг хувь нийлүүлэгч юм.

Оюу Толгойн өмчлөгчдийн бүтэц

2018 оны 1-р сард Үндэстэн дамнасан корпорацийн судалгааны төв (SOMO) болон Оюу Толгойн Хяналт ТББ хамтран нийтэлсэн “Уурхайн татварууд” (Mining taxes) тайланд Рио Тинто ба Канадын Туркойз хилл рисорсиз хамтран шуудангийн хайрцаг хэмээх компаниудыг Люксембург ба Нидерландад байгуулаж ойролцоогоор  470 сая ам.долларын Канадад төлөх татварыг зувчуулсныг илчилсэн.

Тайланд, мөн шударга бус хөрөнгө оруулалтын гэрээгээр таван жилийн хугацаанд Монгол Улсад төлвөл зохиох      230 сая ам.долларын тaтварын орлого алдагдсан тухай өгүүлсэн. Эдгээр алдагдлын хэмжээг ойлгомжтой болгохын тулд Монгол Улсын Засгийн газрын эрүүл мэнд ба боловсролд зарцуулсан төсөв 2016 онд 160 сая ам. доллар байсантай харьцуулсан юм.

Монголын байгалийн нөөцөө мэдэхгүйд хүргэсэн нь

Уул уурхай ба эрчим хүчний салбарын харилцан хамаарлыг харуулах зорилготой эхлүүлсэн судалгаа нь тогтвортой хөгжил ба байгалийн нөөцийн олон нийтийн хяналтын тухай хавьгүй том судалгаа болж хувирсан юм. Бидний судалгаа Оюу Толгой компанийн бүтцийн цөмийг түүний олон улсын санхүүгийн бүтэцтэй холбон шинжилж, татвараас хэрхэн бултаж байгааг харуулсан юм. Цааш судлах явцад Монгол улсын хувьд ч, бусад байгалийн баялаг ихтэй орнуудын хувьд заяанд хамаатай ноцтой зүйл илрүүлэв.

WikiLeaks-д задгай цацагдсан       Монгол улс дахь АНУ-ын элчин сайдын яамны цахилгаан мэдээнүүдийг шинжилж 2020 оны 2-р сард нийтлэгдсэн манай хоёрдахь тайлан –Монголын доогуур нүх малтсан нь  Undermining Mongolia Монгол дахь барууны сүүдгэр дипломат ажиллагаанаас толилуулна. Манай судалгаанд дипломат эрх ямбыг компанийн эрх ашгийг урагшлуулахад ашиглаж гадаадын дипломат дарамт, түүний дотор Дэлхийн банк ба Олон улсын валютын сан (ОУВС)–тай хавсран компанийн эрх ашгийг МУ-ын хөгжил, улс орны болон ард иргэдийн эрх ашгаас дээгүүр тавьсныг харуулсан.

Гэрээний анатоми

Монголын доогуур нүх малтсан нь тайлангийн төвд Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний  талаарх хөшигний цаагуур явагдсан ажиллагаа байна. Хэлэлцээрүүд 2003 онд эхэлсэн бөгөөд 2009 онд Айвенхоу   Майнз, Рио Тинто ба МУ-ын Засгийн газар гэрээнд гарын үсэг зуржээ.  Энэхүү гэрээ нь Туркойз хилл рисорсизын Оюу Толгойн уурхайд оруулах хөрөнгө оруулалтын нөхцөл ба баталгааг тогтоох бөгөөд үүнд дэд бүтцэд оруулах, байгаль орчны шаардлага, хөдөлмөрийн харилцаа, төрийн мэдэлд авахаас хамгаалсан хөрөнгө оруулалтын хамгаалал болон хөрөнгө оруулалтад нөлөөлөх татварын орчны дүрмүүдийг бий болгосон юм.

Оюу Толгойн яриа хэлэлцээ үргэлжлэх бүхий л хугацаанд иргэний нийгэм, улс төрчид энэ уурхайгаас Монгол Улсын хүртэх ашиг орлогын хэмжээ болон баялгийн эзэн байх нөхцөлд эргэлзэж, үүнийг засахыг шаардсаар ирсэн. Энэ нь үндэслэлтэй байжээ. Монгол Улс төсөл дэх өөрийн хувийг зээлээр санхүүжүүлэн Рио Тинтод төлж буй зээлийн хүү Libor +6.5%, зардал хэтрүүлэлт, үйлдвэрлэлийг хойшлуулснаар хойшлогдох ноогдол ашиг болон өсөн нэмэгдэх улсын өр зэрэг нь бүгд том асуултууд болон хувирч байна.

МУ-д орсон Гадаадын шууд хөрөнгө оруулалт ба гадаад өр. Сая ам.доллароор.

Монголын эдийн засгийг сөгдүүлсэн нь

Ардчилсан сонгуулиар сонгогдсон Засгийн газар гарын үсэг зурсан учраас Хөрөнгө оруулалтын гэрээ нь хүчин төгөлдөр гэж зөвтгөж болох ч Монголын Засгийн газарт бүх талаас нүүрлэсэн дарамтыг эвтэйхэн дурдахгүй орхидог. Монгол Улсад баялгийн асуудлаар маргаан мэтгэлцээнтэй байсан 2008 оны сонгуулийн улмаас дэгдсэн үймээний дараа байгуулсан Засгийн газар уг гэрээнд гарын үсэг зурсан баримтыг мартаж болохгүй. Мөн уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах явцуу зорилготой эдийн засгийн болон эрх зүйн реформын дүнд тогтоосон баялгийн улс төр нь төрийг уурхайн “өмчлөгч-оператор” үүргээс нь холдуулж хувийн хөрөнгө оруулалтыг “хөшүүрэгдэгч” болгон хувиргасан байдаг.

О.Магнай жагсагчдад хандаж үг хэлэв. Улаанбаатар, Монгол (2008 оны 07-р сарын 01) Зураг Tduuren via Wikimedia Commons CC 3.0

Эсэргүүцлийн жагсаал цуглаан 4 өдөр үргэлжлэн онц байдал зарлахад хүргэж 5 хүний амь эрсдэж, 300 хүн шархдаж, 700 хүнийг хоморголон баривчилсан байдаг. 2008 оны эцэс гэхэд дэлхийн санхүүгийн хямрал ч Монголын эдийн засгийг сөгдүүлсэн.

2009 онд гарын үсэг зурсан маргаантай Хөрөнгө оруулалтын гэрээ нь байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл УИХ-ын гишүүд, улс төрчид болон иргэний нийгмийнхний нэхэл шаардлагад өртөж байна. 2019 оны 11-р сард Монголын парламент Оюу Толгойн уурхайд холбогдох бүх гэрээг Монгол эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулахыг үүрэгдсэн тогтоолыг санал нэгтэйгээр баталсан.

Хэлэлцээрийн ширээнд дэх их дарамт

Монголын доогуур нүх малтсан нь тайланд харуулсанчлан, монголчууд гэрээний зорилго болон тэдний хүртэх өчүүхэн орлогод эргэлзэх хангалттай учир шалтгаан байгаа. [JP1]  Монгол Улс өгөөмөр гэмээр урамшууллуудыг олгосноор төрийн санг дүүргэхгүй харин “барууны” корпорацийн ашгийг эрхэмлэсэн гэрээ байгуулсан нь тодорхой болсон. Гэрээг хэлэлцэх явцад олон улсын хүлээлтийг хангах гэсэн дарамт болон хүчний тэнцвэргүй байдал зэрэгт уул уурхайд дулдуйдсан чөлөөт эдийн засгийн бүтцийн өөрчлөлт суурь болж өгснийг харуулна.

Оюу Толгойн гэрээг хэлэлцэх явцыг компанийн ашиг сонирхол удирдаж дипломат, институцийн болон улс төрийн хүчийг залж чиглүүлэн, нийгэм, экологийн сайн сайхны төлөө баялгийн ардчилсан хяналт бүхий хөгжлийн замыг өөрчилснийг нотолно.