Oyu Tolgoi

Айвенхоу ба Антрегийн хамтарсан компани өргөтгөдөв

Айвенхоугийн Айвенхоу-Антрегийн хамтарсан лиценз бүхий газар хийсэн гүний хайгуулын өрөмдлөгөөр өндөр агууламж бүхий алт ба зэсийн нөөцийг тогтоож Хэруга ордын Оюу Толгой ба Хэруга хоёрын дунд орших Хойт Хэруга ордыг нээв.[1]

дэлгэрэнгүй…

Оюу Толгой Хөрөнгө оруулалтын гэрээний эхний хувилбар

ОТХОГ хэлэлцээний дүнд ЗГ-аас 6-р сард ОТХОГ-ний төслийг батлав.  Ерөнхийлөгч Энхбаяр 51% -ийн эзэмшил шаардсанаар түүнийг зогсоосон. 2008 оны сонгуулийн хөтөлбөрт МАХН ба АН хоёул энэ шаардлагыг тусгасан болов ч Айвенхоу ба Рио Тинто эрс эсэргүүцэв.

Айвенхоу Майнз Рио Тинтотой стратегийн түншлэлийн гэрээ байгуулав

Уурхайн хоёр компани нь Оюу Толгой барилга ба үйлдвэрлэлийн стратегийн түншлэл байгуулав[1]. Рио Тинто хөрөнгө оруулалтын гэрээ хүрэхгүй бол гарах эрхийг хэлэлцэж оруулав.

дэлгэрэнгүй…

Айвенхоу Майнз Антре Гоулдтэй нэгдэв

Энэ Айвенхоуд Оюу Толгойн орчимд нэмэлт 40,000 гектар газрын эрх олгов[1].

дэлгэрэнгүй…

Айвенхоу Майнз Оюу Толгойг 100% худалдаж авав

2002 Айвенхоу Майнз ОТ-н 98% -ийг BHP худалдан авч үлдсэн 2%-ийг 2003 оны 11-р сард авав[1]. МУ-ын Засгийн газарт хэлэлцээ хийж эхлэв.
дэлгэрэнгүй…

Айвенхоу Майнз ордын хэмжээг тогтоов

Айвенхоу Майнз ‘OTD-150’-д  өрөмдлөг хийж өндөр агууламж бүхий алт ба зэсийн нөөцийг баталгаажуулж ордын хэмжээг тодорхойлсон анхны үзүүлэлтийг гаргав.

Айвенхоу Майнз оролцож эхлэв

Айвенхоу Майнз уурхайн компани BHP-тэй option agreement 2000 оны 5-р сард байгуулж Оюу Толгойн хайгуулийн лицензийн 98% авав[1].

дэлгэрэнгүй…

BHP Оюу Толгойн зэсийн ордыг нээсэн

BHP Minerals International Exploration Inc. Өмнөговьд алт ба зэсийн хайгууль эрхлэх лиценз авч Оюу Толгой дахь порфирийн зэсийн ордыг нээсэн[1].

дэлгэрэнгүй…