All timeline events

ОТ-н 1-р шатны ил уурхайн барилгын ажил эхлэв

ОТ-н 1-р шатны ил уурхайн барилгын ажил эхлэв [1]

дэлгэрэнгүй…

Дэлхийн банкны Бодлогын хөгжлийн зээл

МУ Дэлхийн банкнаас 2 дахь удаагийн Бодлогын хөгжлийн $ 29,7 сая ам. долларын зээл авав.

Рио Тинто санхүүжилт оруулснаар OT уурхайн эрхийг авав

Рио Тинто Оюу Толгой уурхайн оператор болж Айвенхоу $ 3.6 тэрбум долларын олон улсын төслийн санхүүжилт болгох ажил эхлүүлэв

Оюу Толгой Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав

Оюу Толгой Хөрөнгө оруулалтын гэрээнд[1] Рио Тинто, Айвенхоу Майнз ба Монгол Улсын Засгийг Газар гарын үсэг зурав. 30 жилийн хугацаатай, 20 жилээр дахин сунгах болоцоотой, уурхайг байгуулах ба үйлдвэрлэл эхлүүлэхэд $ 4 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалттай  Гэрээгээр татвар ба роялтийг царцаана. ОТХОГ-г хэлэлцэж батлахад 6 жил зарцуулав. Дэлхийн банк гэрээг “ирээдүйн уурхайн салбарын загвар гэрээ…” хэмээн зарлав (2009:15)

дэлгэрэнгүй…

Алт ба зэсэнд Гэнэтийн ашгийн татвар хууль үйлчлэхгүй өөрчлөлт

Айвенхоу ба Рио Тинто ОТХОГ-г хэлэлцэх явцад УИХ-аас Гэнэтийн ашгийн татвар of 68% хуулийг хүчингүй болгоход амжилттай нөлөөлснөөр ОТ төслийн хэлцэл үргэлжлэх болов. Үүний зэрэгцээ ААН-н ашгийн татварыг хөнгөлж алдагдлыг 8 жилээр урагш шилжүүлэх зохицуулалт оруулжээ (2 жил байсныг).[1]

дэлгэрэнгүй…

Айвенхоу ба Антрегийн хамтарсан компани өргөтгөдөв

Айвенхоугийн Айвенхоу-Антрегийн хамтарсан лиценз бүхий газар хийсэн гүний хайгуулын өрөмдлөгөөр өндөр агууламж бүхий алт ба зэсийн нөөцийг тогтоож Хэруга ордын Оюу Толгой ба Хэруга хоёрын дунд орших Хойт Хэруга ордыг нээв.[1]

дэлгэрэнгүй…

Дэлхийн банкны Бодлогын Хөгжлийн Зээл

МУ-д Бодлогын Хөгжлийн Зээл төсөлд $40 сая ам. долларыг эдийн засгийн уналт ба түүхий эдийн үнийн уналтад хариу болгон олгожээ[1]

дэлгэрэнгүй…

Ерөнхийлөгчийн сонгууль эхлэв

Цахиагийн Элбэгдэорж сонгогдов (Ардчилсан нам).

Дэлхийн банкны Уул уурхайн төсөл батлагдав

ДБ ба МУЗГ-ын хамтарсан Эдийн засгийн бодлого (ДБ-ны ахлах эдийн засагч оролцсон)-ын бага хурлын дараа Дэлхийн банкны 4 дэх төсөл албан ёсоор батлагдав. Төсөл нь уул уурхайн салбарт техникийн туслалцаа үзүүлэх зорилготой $ 9.3 сая ам.долларын өртөг бүхий төсөл болно.

ОТХОГ-ний хэлэлцээ үргэлжлэв

Дэлхийн эдийн засгийн хямрал Монголын эдийн засагт  нөлөөлөж, эдийн засгийг доройтуулаад зогсохгүй ОТХОГ-ий хэлэлцээнд хүч мөхөсдүүлж тавьсан шаардлагуудаасаа буцахад хүргэв.