All timeline events

Оюу Толгойн 2-р шатны барилгын ажил эхлэх төлөвлөлт хийгдсэн

Далд уурхайн шатанд Хойт Хюго-гийн лифт 1 далд уурхай ба Өмнөт OT ил уурхай багтана.[1]

дэлгэрэнгүй…

‘Дубайн гэрээ’ буюу Оюу Толгой 2-р шатны санхүүжилт зурагдав

Дубайд 4.4 тэрбум долларын өртөг бүхий ОТ далд уурхайн өргөтгөлийн (OTUMDFP) санхүүжилтийн гэрээ байгуулагдав. Энэ нь томоохон олон улсын санхүүжилт татсанаар зогсохгүй (ОУСК, ЕСБХБ-ийг оролцуулаад) 2009 оны хөрөнгө оруулалтын нөхцлийг дахин баталгаажуулсан болно.[1]

дэлгэрэнгүй…

Монголын төгрөгийн ханш унсаар

2013 оноос хойш Монгол төгрөгийн ханш 40% буурав [1]

[1] https://www.imf.org/external/pubs/ft/scr/2015/cr15109.pdf retrieved 7 September 2018

Эрдэс баялгийн салбарын бодлого батлагдав

“Бодлого” гэгддэг ашигт малтмалын салбарын энэхүү шинэ бодлого нь одоо мөрдөж буй уул уурхайн тухай хууль болон байгалийн нөөцтэй холбоотой бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэс болж байгаа юм. Энэхүү бодлогын зорилго нь хувийн хэвшлийн хөгжлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлэхэд оршино. Стратегийн ордуудын заалтыг хэвээр хадгална.[1]

дэлгэрэнгүй…

Оюу Толгойн Таван Толгой байгуулах цахилгаан станцаас эрчим хүчээр хангах гэрээ байгуулав

ОУСК, ERBD-ийн санхүүжүүлсэн Оюу Толгой ХХК, Монголын засгийн газар хоорондоо дотооддоо цахилгаан эрчим хүч худалдаж авах гэрээ байгуулж, Монгол Улс болон Таван Толгойн нүүрсээр галлах эрчим хүчний төслийн хооронд эрчим хүч худалдан авах тухай санамж бичиг байгууллаа. Таван Толгойн цахилгаан дамжуулах агаарын шугам нь зөвхөн Оюу Толгой уурхайг цахилгаан эрчим хүчээр хангадаг. [1]

дэлгэрэнгүй…

Хөрөнгө оруулалтын хууль батлагдав

Энэхүү Хөрөнгө оруулалтын тухай шинэ хууль нь 2012 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийг (SEFIL) хүчингүй болгож, гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын хөрөнгө оруулагчидтай ижил хамгаалалтаар хангаж, гадаадын хувийн хөрөнгө оруулалтын зохицуулалтын зөвшөөрлийн шаардлагыг хөнгөвчилсөн болно. 1-р зүйл: “Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулагчдын эрх, өмч хөрөнгийг хамгаалах, аж ахуйн нэгжийн гадаадын хөрөнгө оруулалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг зохицуулах.” (Жаргалсайхан 2016: 7; Ландер 2013) [1]

дэлгэрэнгүй…

Ерөнхийлөгчийн сонгууль

Цахиагийн Элбэгдорж дахин сонгогдов (АН)

Рио Тинто $ 5.3 тэрмум долларын Оюу Толгой өргөтгөлийг зогсоов

Болзошгүй татварын өсөлт, зардал хэтрэлтийн маргаан болон ОТХОГ-г дахин хэлэлцэх улс төрийн хүсэл эрмэлзэл нэмэгдэж байгаатай холбогдуулан Рио Тинто Оюу Толгойн үйл ажиллагааг зогсоож, 1700 ажлын байрыг цомхотгов. [1]

дэлгэрэнгүй…

Ерөнхийлөгч Оюу Толгой Хөрөнгө оруулалтын гэрээ ил шүүмжлэв

Ерөнхийлөгч Элбэгдорж Оюу Толгой Хөрөнгө оруулалтын гэрээ (ОТХОГ) хэлсэн үгэндээ шүүмжилж түүнийг экспортын орлого МУ-д үлдэх, өндөр мэргэжилтэй ажилд монголчуудыг ажиллуулах зэргээр өөрчлөх шаардлагатай дурдав. Рио Тинтогийн дансуудыг түр хугацаагаар царцаав.[1]

[1] https://www.washingtonpost.com/business/mongolia-amid-influx-of-foreign-money-clashes-with-a-major-partner-mining-giant-rio-tinto/2013/05/03/e66aa832-b0e9-11e2-bbf2-a6f9e9d79e19_story.html?noredirect=on&utm_term=.dc3cde5ad1f3, retrieved 7 September 2018

МУ 2009 оны Оюу Толгой Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх оролдлого хийв

Монгол Улс Оюу Толгой дахь өөрийн эзэмшлийг 34%-иас ядаж 40% болгож өөрчлөх, 5%-ийн роялтийг зэсийн үнээс шалтгаалах хувьсах 20% болгож орлогын албан татварын хөнгөлөлтийг үгүй хийх оролдлого хийжээ [1]

дэлгэрэнгүй…