Politics

Таван Толгойн Цахилгаан худалдан авах гэрээ зурагдсан

Таван Толгойн цахилгаан станцыг хөгжүүлэх зорилгоор Засгийн газар, Оюу Толгой ХХК-ийн хооронд цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн гэрээ байгуулав. Дэлхийн хамгийн том нүүрсний орд болох Таван Толгойн нь анхнаасаа Айвенхоу, Рио Тинто нартай ОТХОГЦ-ийн нэг хэсэг байжээ.

Оюу Толгой нь эрчим хүчний эрэлт, Таван толгойн дөт байршил, ба ОТХОГ дахь эрчим хүчийг дотоодоос авах Монголын шаардлага зэргээр угаас холбоотой. Урьдчилсан гэрээнд 2014 онд гарын үсэг зурсан боловч цуцлагдсан.

дэлгэрэнгүй…

Гурван сайд авилгад шалгагадаж эхлэв

Монгол Улсын сангийн сайд асан Сангажавын Баярцогт 4-р сарын эхээр Авлигатай тэмцэх газарт баривчлагдлаа. Энэ нь Швейцарийн холбооны шүүх Баярцогтын Швейцарийн банканд дахь 10 сая долларын дансыг хураах хууль ёсны шийдвэр гаргасны дараа тохиолдов; түүний 2009 онд Оюу Толгойн ХОГ-нд гарын үсэг зурсантай холбоотой байж болзошгүй мөнгө гэж үздэг аж.

Түүнчлэн тус улсын ерөнхий сайд асан хоёр хүнийг тус агентлаг саатуулаад байгаа юм. Тэднийг Оюу Толгой уурхай, 2009 онд Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, 2015 онд Оюу Толгой хоёрдугаар шатны далд уурхайн хөгжлийн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотойгоор албан тушаалаа урвуулан ашигласан гэж буруутгаж байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгууль

Халтмаагийн Баттулга (АН) сонгогдов.

УИХ-ын сонгууль

Маргашгүй 46% -ийн саналаар МАН УИХ-ын сонгуульд ялав.

Ерөнхийлөгчийн сонгууль

Цахиагийн Элбэгдорж дахин сонгогдов (АН)

Ерөнхийлөгч Оюу Толгой Хөрөнгө оруулалтын гэрээ ил шүүмжлэв

Ерөнхийлөгч Элбэгдорж Оюу Толгой Хөрөнгө оруулалтын гэрээ (ОТХОГ) хэлсэн үгэндээ шүүмжилж түүнийг экспортын орлого МУ-д үлдэх, өндөр мэргэжилтэй ажилд монголчуудыг ажиллуулах зэргээр өөрчлөх шаардлагатай дурдав. Рио Тинтогийн дансуудыг түр хугацаагаар царцаав.[1]

[1] https://www.washingtonpost.com/business/mongolia-amid-influx-of-foreign-money-clashes-with-a-major-partner-mining-giant-rio-tinto/2013/05/03/e66aa832-b0e9-11e2-bbf2-a6f9e9d79e19_story.html?noredirect=on&utm_term=.dc3cde5ad1f3, retrieved 7 September 2018

УИХ-ын сонгууль

Саналын 35%-ийн авч УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялав.

Ерөнхийлөгчийн сонгууль эхлэв

Цахиагийн Элбэгдэорж сонгогдов (Ардчилсан нам).

Сонгууль ба эсэргүүцлийн жагсаалууд

2008 оны сонгууль нь эсэргүүцлийн жагсаал дагуулж 4 хоногийн Онц байдал зарлаж, 5 хүний амь эрсдсэн, 300 хүнийг хорих байдалтай өндөрлөв.

1990 оны ардчилсан хувьсгал

БНМАУ-ын дэглэмийг буулгаж шинэ үндсэн хууль бичихийг шаардсан жагсаал цуглаанаар эхэлсэн хувьсга.